Онгоцонд суухдаа өмсөж болохгүй зүйлс
2017/11/23
Ялангуяа онгоцоор анх удаа нисэх гэж байгаа хүмүүс ямар хувцас өмсөж явахаа төдийлөн мэддэггүй. Жишээлбэл хүйтэн орноос халуун орон руу нисэж байх үедээ зузаан хувцас өмсөх үү? нимгэн хувцас өмсөх үү? гэх зэргээг олон асуудал тулгардаг билээ. Иймд энэ нийтлэлээрээ онгоцонд өмсөхөөс зайлсхийх 8 хувцсыг танилцуулъя.
1 Үнэртэй ус
Ялангуяа урт нислэгийн үед хурц үнэртэй уснаас татгалзаарай учир нь нислэгийн үед агаарын даралт болон өндөр өөрчлөгддөг ба үүнээс болж танд дотор эвгүйрхэх мэдрэмж амархан төрөх эрсдэл ихэсдэг. Түүнчлэн өөрийгөө тухгүй болгохоос гадна хажуудах хүнийхээ дотрыг муухайруулж болох сөрөг тал бий.
2 Элдэв бичигтэй цамц
Өмссөн хувцасныхаа үгнээс болоод онгоцноосоо хөөгдөж байсан хүмүүсийн түүх ч байдаг. Иймээс та очиж байгаа улсынхаа түүх, соёл, зан заншлаас хамаараад өмсөж байгаа хувцсаа тохируулан өмсөх хэрэгтэй юм шүү. Дээр нь бичсэн үгээс гадна хувцасны загварт анхаарал хандуулаарай.
3 Өндөр өсгийт
Ихэнх өндөр өсгийтүүд металлын хольцтой байдаг учраас онгоцны буудлын шалган нэвтрүүлэх хэсэгт таныг заавал өндөр өсгийтөө тайлахыг шаарддаг. Онгоцны буудлыг хүйтэн шалан дээр хэн л хөл нүцгэн зогсохыг хүсэх билээ? Тиймээс аль болох даавуун материалтай хөлдөө эвтэйхэн гутал сонгож, өмсөхийг зөвлөе.
4 Нүдний линз
Онгоцоор нисэж байх үед чийгшил газарт байхтай харьцуулбал 5 дахин багасдаг учраас таны зүүж байгаа гоёлын болон харааны линз хуурайшиж улмаар нүдийг үрэвсүүлэх өндөр эрсдэлтэй. Иймээс үнэхээр л онцын шаардлагаггүй л бол линз зүүхгүй байхыг сануулъя.
5 Нимгэн хувцас
Хэдий халуун орон руу нисэж байгаа ч гаднах хэмээс онгоц доторх хэм маш бага байдаг. Иймд зузаан хувцас авч явахад илүүдэхгүй. Мэдээж та онгоцны үйлчлэгчэд хандан даавуун хөнжил авч болох ч зарим тохиолдолд уг хөнжил дууссан байдгийг санаарай.
6 Металл агуулсан цамц болон гоёл чимэглэл
Өндөр өсгийтийн адилаар металл агуулсан цамц өмсөх нь таны шалган нэвтрүүлх дээр өнгөрөөх цагийг ихэсгэх болно. Мэдээж метал зүүлт, тэлээ гэх зэргийг хялбархан тайлж болох ч метал чимэглэлтэй цамцыг тайлах шаардлага гарах тул аль болох даавуун материалтай хувцас өмсөөрэй.
7 Бариу хувцас
Урт нислэгийн үед бие барьсан хувцас өмсөхөөс зайлс хийгээрэй. Учир нь бариун хувцас хөлний судсыг барьж, бадайруулах улмаар цус дутагдсаны улмаас хөл даарах гэх зэрэг сөрөг үр дагавартай. Өөрийн тав тухтай байдлаа бодож нэвсгэр, чөлөөтэй хувцас өмсөхийг зөвлөе