Дуучин Т.Ариунаагийн бага хүү жүжигчин болжээ
2017/11/24
2 минутын өмнө
Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Төмөрийн Ариунаа фэйнүүддээ өргөн барьж байгаа ээлжит уран бүтээл “Космик” дууг та бүхэндээ хүргэж байна. Энэхүү дуу нь өчигдрөөс сонсогчдын хүртээл болсон бөгөөд “Cosmic Ariunaa” цомогт багтсан “Утасны чинь дугаар 3.0” дууны клипний үргэлжлэл гэв.
Сонирхуулахад Ариунаагийн том хүү Алдар “Хайр ийм өнгөтэй” хэмээх дууны клипэнд тоглож байсан бол энэ удаа түүний бага хүү Өнөболд нь шинэ дууны клипэнд нь тогложээ. Энэ тухай дуучин маань өөрийн цахим хуудаснаа “Та бүхэндээ клипнийхээ нэгэн тайлал болох зүйлийг үзүүлж байна. Энэ дүрд тоглосон хүү бол миний бага хүү Б.Өнөболд байна аа! Эх хүн болсон хойно хүүгээ жоохноор нь төсөөлж яах бол, ингэх болов уу тэгэх болов уу гэж санаа зовж байлаа. Гэтэл хүү маань том эр болж, өөрөө хариуцлагтай ажиллаж байгааг нь хараад эр өсөж эсгий сунаж дээ гэж бодсон шүү” хэмээжээ.
Ингээд та бүхэндээ “Космик” дууны бүтсэн түүх болон шинэ клипийг хүргэж байна.