С.Оюун ИЗНН-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ
2017/11/25
ИЗНН-ын Улс төрийн зөвлөл арваннэгдүгээр сарын 20-нд хуралдсан бол энэ үеэр тус намын дарга С.Оюун намын даргаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ.
Түүний өргөдлөө өгөх болсон шалтгаан нь Дэлхий усны байгууллагын (http://gwp.org ) даргаар томилогдсонтой нь холбоотой байж болзошгүй бөгөөд С.Оюун 2000 оноос хойш тасралтгүй тус намын даргаар ажиллаж байгаа. ИЗНН дүрмээрээ гурав хүртэл даргатай байж болдог. Тиймээс 2015 онд болсон намын их хурлаар С.Дэмбэрэл, С.Оюун, Ц.Ганхуяг нар даргаар сонгогдсон ба С.Дэмбэрэл АН-д элссэн, С.Оюун өргөдлөө өгсөн тул Ц.Ганхуяг ганцаараа ИЗНН-ын даргаар үлдлээ. ИЗНН-ын ээлжит их хурал 2019 онд болох бөгөөд ээлжит бус их хурал зарлах эсэхийг нэгдүгээр сарын 27-нд хуралдах Үндэсний хороо нь шийднэ.
niigmiintoli.mn
Зочин · 2017/11/25
ahiinhaa uhleer tolgoigoo tejeej yavsan l baih