Залуучуудтай зүгээр л уулзаж танилцъя гэхээр л унтаж хэвтэж буудлаар төгсдөг байлаа. Би ч хэрэгцээгээ хангаад зүгээр санагддаг ч их амархан нэг хүнээсээ уйддаг дээрээс нь хүнтэй суух бодол огт байдагүй болохоор эрчүүд дасаад сууна барина гэхээс нь өмнө аль хэдийн салах төлөвлөгөөндөө орчихсон байдаг.

Салах төлөвлөгөө маань их энгийн хаягдах.

Анхны унтсан залуу маань ерөөсөө таалагдаагүй болохоор салъя гээд хэлчихсэн чинь сууна барина гэж гуйгаад араас гүйгээд салах гэж бөөн юм болоод сүүлдээ утсаа блоклоод нэмэргүй өөр дугаараас залгаж орж ирээд байсан болохоор утасныхаа дугаарыг сольж байж салж байлаа. Тэгээд тэр залуу намайг үзэн ядаж одоо хүртэл энд тэнд таарахаараа уулзана гэсэн хэвээрээ тэгээд болохгүй миний утасны дугаарыг хаанаас ч юм олж аваад залгадаг байсан болохоор хаях биш хаягдах нь хамаагүй хурдан салах арга юм байна гэж бодоод хаягдах аргыг сонгодог болчихсон.

Нэг залуутай уулзаад таалагдахгүй бол шууд сууя баръя гээд л тэгээд өдөр шөнөгүй залгаад хайртай дуртай гэж мэссэж бичээд л хардаад л жирэмсэн болчлоо, өвдчлөө энээ тэрээ гээд л бага багаар утсаа авахаа больж залгахаа ч болиод эхлэхээр нь дараагийнхаа залуутай харилцаа тогтоож эхлэдэг болсон. Тэгээд ч хашраагүй залгаж эхлэхийн бол хэргээр хэрүүл өдөж утсаа авахаа больтол нь залгаж мэссэж бичдэг ккк.

ХАМГИЙН ГОЛ НЬ ХҮМҮҮСТ ХАЙР ХЭРЭГГҮЙ ЮМ ШИГЭЭ.

Эрэгтэй хүмүүс ч гэлтгүй ер нь хүмүүс хайр даадаггүй юм шиг байгаа юм доо. Би ч тэр эрчүүд ч тэр хайртай дуртай гэснээс нь зугтааж, уулзахгүй, барихгүй чи сонин биш байнаа гэхээр л уулзана барина гээд зүтгээд байдаг. Тэгээд л нэг унтчих юм бол дахиж унтах нээх сонирхол төрөхгүй яагаад тийм байдаг юм болоо. Надад 100 хувь таалагддаг залуутай учраагүй л болохоор ингээд байгаа юм болов уу? Өдийг хүртэл эрчүүд өөрсдөө л намайг сонирхож ирж унтаж байсан болохоос би яг өөртөө таалагддаг эртэй унтаж байгаагүй болохоор ингээд байгаа юм болов уу? Өөртөө таалагдсан залуугийн эрэлд гардаг юм билүү.

cekc.mn