Залуу эх орончид андгай өргөлөө
2013/03/15
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 92 жилийн ойн баярт зориулан өнөөдөр Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас цэргийн нийт бие бүрэлдэхүүндээ зориулсан “Эх орон-Тусгаар тогтнолын эзэд” ёслол хүндэтгэлийн арга хэмжээг Эрх чөлөөний талбайд зохион байгууллаа.
Ёслолд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг цэрэг, цагдаа, онцгой байдлын алба хаагчид, чөлөөнд гарсан ахмад дайчид, бэлтгэл офицерууд, ерөнхий боловсролын сурагч, оюутан залуус оролцсон юм.
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 92 жилийн ойн баярыг угтан Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах зорилгоор эл арга хэмжээг явуулжээ. ЕБС-ийн бүх сурагчид “Залуу эх орончийн андгай”-г өргөх болсон талаар энэ үеэр мэдээллээ. Монголын хойч ирээдүй хүүхэд залуусыг Монгол эх орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй, эх оронч үзэлтэй болгон төлөвшүүлэхийн тулд гуравдугаар сарын 18-наас эхлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хичээл эхлэхийн өмнө “Залуу эх орончийн андгай” өргөж байх аж.
Өнөөдрийн ёсолын үеэр 18 нас хүрч буй 12 сурагчид цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулж, “Монгол цэргийн жавхаа” сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд байр эзэлсэн сурагчдад шагнал гардуулсан юм.
Emeline · 2013/04/14
This atcrile keeps it real, no doubt.
leiybvzod · 2013/04/13
A0dsql iutteaovcf
ztfmydgh · 2013/04/11
sVdOcS pojbdjivhusr
Alexder · 2013/04/11
Thanks f being on point and on tgraet!
Lala · 2013/04/11
I am totally wowed and praerped to take the next step now.