Сайн байцгаана уу би 24-тэй эмэгтэй. Миний хөл үений үрэвслээс болж өвдгөөрөө муруйж майга болсон,  үүнээсээ болж гадуурч гардаггүй найз нөхөд ч үгүй. Нас явах тусам өөртөө гутарч өргөн өмдийг үнэхээр үзэн ядаж байна.

Та бүхэн мэддэг аргаасаа хувуулцаач. Залуу насан дээрээ эртхэн янзлуулж аваад өөртөө итгэлтэй ирээдүйдээ гэрэлтэй амьдармаар байна. Одоо нийгэмд хүмүүс гаднах үзэмжээр л хүнийг дүгнэх юм. Заримдаа үнэхээр шантарч, үхмээр хүртэл санагдах юм. Та бүхэн минь үнэт зөвөлгөөгөө өгөөч. Мэс заслын аргаар янзлуулсан хүмүүс байдаг юм болов уу? Байдаг бол хаана байдаг юм бол?

cekc.mn