Мэргэжлийн гагнуурчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шилдгүүд тодорлоо
2017/11/27
Монголын материал судлал, гагнуурын нийгэмлэг, "Эрчим хүчний хөгжлийн төв" ТӨҮГ, "Хасу Мегаватт" ХХК-ийн хамтран зохион байгуулсан Гагнуурчдын улсын аварга шалгаруулах 4 дэх удаагийн тэмцээн 4 төрлөөр 4 өдөр өрсөлдөж дүнгээ гаргав. Мэргэжлийн гагнуурчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шилдгүүдээр: 111/SMAW төрөлд I байр - Г.Эрдэнэбаяр /"ДЦС-3" ТӨХК-ийн гагнуурчин/ 135/GMAW төрөлд I байр - М.Ганхуяг /"ДЦС-3" ТӨХК-ийн гагнуурчин/ 141/GTAW төрөлд I байр - Ч.Агваандэмбэрэл /"ДЦС-4" ТӨХК-ийн гагнуурчин/ 311/OFW буюу хийн гагнуурын төрөлд байр эзлэх гагнуурчин гараагүй бөгөөд тус төрөлд өрсөлдсөн "Дулааны цахилгаан станц-4" ТӨХК-ийн гагнуурчин Э.Батсүх, "Багануур ХК"-ийн гагнуурчин Г.Отгонбаяр нарт тусгай байрын шагнал олгожээ. Мөн Монголын материал судлал гагнуурын нийгэмлэгээс шилдгээр шалгарсан 35 нас хүрээгүй залуу 9 гагнуурчдад 2018 онд Бээжин хотод болох Олон Улсын "ARC CUP" тэмцээнд оролцох эрхийн бичиг олгосон байна. |