Метро-д мэдээлснээр Николь  Хитчен гэдэг эмэгтэйн сайн үйлс түүнийг цахимын алдартан болгожээ. Тэрээр нөхрийнхөө өмнөх амьдрлын тухай бага мэддэг байжээ. Салсан эхнэрийг нь Клер гэдэг одоо ч нөхрийнхөө овгийг солиогүй гэдгийг нь дуулсан байжээ.  Николь нөхөрдөө хоёр хүү төрүүлэн өгч аз жаргалтай амьдарч байна. Жилийн өмнө тэрээр нөхрийнхөө өмнөх эхнэрийг хорт хавдар туссан болохыг санамсаргүй олж мэджээ. Бүр умайн хүзүүний хорт хавдрын бүр 4-р үедээ орсон байжээ. Ахиж гэрлээгүй ганц бие яваа эмэгтэй эмчилгээний төлбөрөө дийлэхгүй тун хүнд байдалд орсоныг ч сонсжээ.

 

 

Ингээд нөхрийнхөө өмнөх эхнэрт туслахаар шийджээ. Тэрээр хөрөнгө босгодог сайтад данс нээж эмчилгээний зардал цуглуулах хандивын үйл ажиллагааг эхлүүлжээ. Ингээд  гурван сарын дотор 30 мянган фунт цуглуулжээ. Хүмүүс түүнийг нөхрийнхөө өмнөх эхнэрийн эмчилгээний зардалд зориулж мөнгө цуглуулж байгааг мэдээд анхандаа их гайхжээ. Удалгүй сайхан сэтгэлийг нь үнэлэн мөнгө хандивлах болсон байна. Хандиваар цугласан мөнгөө Николь өөрийн биеэр Клерт өгсөнд хөөрхий эмэгтэй гайхах баярлах зэрэгцжээ.

 

 

Энэ мөнгөөр 10 удаагийн курс эмчилгээнд орж өдгөө хорт хавдрын хэмжээ нь нэлээд багасжээ.

-Би нөхрийнхөө өмнөх эхнэрийг бага мэддэг байсан ч дотроо манай гэр бүлийн нэг гишүүн гэж үздэг.  Мөн түүнд тохиолдсон энэ хүнд үед нь хамгийн түрүүнд туслах ёстой гэж шийдсэн-

Эмчилгээг таслалгүй үргэлжлүүлэхэд ахин 50 мянган фунт шаардлагатай агаад Николь ойрын үед цуглуулахаар ажиллаж байна. Энэ ажилд нөхөр  Энди болон хоёр хүү нь тусалдаг. 

 

Эх сурвалж: NUUTS.mn