Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно
2017/11/29
Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравнэгдүгээр сарын 29. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн тэргүүн цагаагчин гахай сарын 11. Буд гараг. Дэлгэрүүлэгч одтой, хоёр хар мэнгэтэй, цагаан бич өдөр.
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Гал
Өдрийн наран 8 цаг 19 минутад мандан, 17 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.