Бид та бүхэндээ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп (Donald Trump)-ийн гэргий, Тэргүүн хатагтай Меланиа Трамп (Melania Тrump)-ийн тухай хүмүүсийн тэр бүр мэдээд байдаггүй сонирхолтой мэдээллийг дэлгэхээр бэлтгэлээ. Та үүнээс үзэсгэлэнтэй бүсгүйн хувийн амьдрал, карьер, өнгөрсөн түүхийн тухай илүү ихийг мэдэх болно.

1. Өсөх ирээдүйтэй загвар өмсөгч

Меланиа Трамп хэдийгээр хэвлэлийнхнээс өнгөрсөн амьдрал, загвар өмсөгчийн карьерийнхаа тухай нуухыг хичээдэг ч “даравч дардайна, булавч бултайна” гэгчээр хаа саагүй түүний тухай сенсаац болохуйц мэдээллүүд газар авсаар… Бүсгүй 24 насандаа Словени Улсын олон улсын загвар өмсөгчөөр карьерээ эхлүүлсэн бөгөөд чухам энэ үедээ л анх нөхрийнхөө хараанд өртсөн гэдэг.

Тэрээр “GQ”, “Sports Illustrated” гэх мэт олон алдартай сэтгүүлийн нүүрийг чимж байсан. Түүний дотор хагас нүцгэн, халуухан зургууд нь илүүтэй зонхилно. Меланиа магадгүй ирээдүйн тэргүүн хатагтай болно хэмээн бодсон бол ийн нүцгэн зургуудаа авахуулахгүй байсан биз ээ. Иймээс ч тэрээр АНУ-ын түүхэн дэх анхны халуухан тэргүүн хатагтайгаар нэрлэгдээд байна.

2. Хүүхэд нас болон загвар өмсөгчийн карьер

Меланиа 1970 онд Словени Улсад төрсөн бөгөөд Англи, Франц, Серб, Герман гээд 4 орны хэлийг эзэмшжээ. Тэрээр одоогоос 19 жилийн өмнө хуучин Югославын бүрэлдэхүүнд байсан Словени Улсаас Америкт цагаачлан ирж байсан гэдэг. Түүний эцэг машины “ченж” байсан нь аливаа зүйлээр дутагдаж гачигдалгүй өсөхөд нөлөөлсөн юм. Тиймдээ ч өвлийн амралтаараа Австрид очиж, цанаар гулгадаг байсан гэдэг. 17 настай байхдаа нэгэн гэрэл зурагчны хараанд өртөж, удалгүй загварын салбараар дагнах хүсэлтэй болсон аж. Түүний хамгийн анхны зураг авалтуудын нэг Нью-Йорк хотод болсон бөгөөд “Ocean Drive” хэмээх сэтгүүлийн нүүр зургийг хагас нүцгэлж чимсэн. Мөн тэрээр Парис, Итали хоёрын хооронд “жим” гартал явсан гэдэг.

3. Нөхөртэйгээ анх танилцсан түүх

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу