Багш нарын цалинг энэ онд 516 000 төгрөгөөр нэмнэ
2017/11/30
Сангийн яам, НХХЯ, БСШУСЯ, багш нарын цалин нэмүүлэх түр хороо, МҮЭ хэлэлцээр хийж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Хэлэлцээр амжилттай болж багш нарын цалинг энэ оны 12-р сарын 20-ноос өмнө 516 000 төгрөгөөр нэмэхээр боллоо. Цаашид 2020 он гэхэд багш нарын цалин шат дараатайгаар нэмэх аж.
Тодруулбал,
2018-01-01-ны өдрөөс эхлэн үндсэн цалин, нэмэгдэл, урамшууллыг 50 хуваир
2019-01-01- ны өдрөөс эхлэн 50 хувиар тус тус нэмэх ажээ.
БСШУСЯ-нд яригдсан хэлэлцээрийг баталгаажуулан талууд гарын үсэг зурсан байна.