Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ажилчид угаарын хийнд хорджээ
2017/12/01
2017 оны 11 дүгээр сарын 30-ны орой Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрийн 20 ажилчин угаарын хийн хордлогонд орсон байж болзошгүй шинж тэмдэгтэйгээр аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Одоогоор 18 хүний биеийн байдал дунд зэрэг, 2 хүний бие хүндэвтэр байгаа талаар дөнгөж сая ЭМЯ-ны тандалт шуурхай удирдлагын хэлтсээс Дархан-уул аймгийн нэгдсэн эмнэлэгтэй цахимаар холбогдож, нөхцөл байдалтай танилцан мэргэжлийн зөвлөгөө өгсөн байна.
Галбадрах · 2017/12/01
Шал худлаа мэдээлэл, сүртэй юм болоогүй л гэж байна лээ ш д. Дэвэргээд байх юм.
Zochin · 2017/12/01
Шал худлаа
Бүтэнзаяа · 2017/12/01
Угаартсан юм байхгүй гэж албаны хүн мэдээлж байна лээ, шудлаа шуураад байх юм.
Баярмөнх · 2017/12/01
Угаартсан гэчихэж ээ, хоолны хордлого гэж байсан
Zochin · 2017/12/01
Ташаа мэдээлэл байна
Гүнбилэг · 2017/12/01
Ийм олон хүн хордож мордоогүй, 11 хүн хоолны хордлого авсан гэж байсан