Шинэ онд зориулсан "Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүн өнөөдөр Чингисийн талбайд болно. Нийслэлийн Нийтийн тээврийн газраас цэнгүүний үеэр 20 чиглэлд 23 автобусаар иргэдэд үйлчлэх юм байна. Тодруулбал, "А" зогсоолд  Шархад, Улиастай, Бэлх, Баянзүрх шалган бүртгэх товчоо, Жанжин клуб  чиглэлийн  автобус байрлах  бол "В" зогсоол буюу Чингисийн талбайн баруун талд III, IV хороолол, Баянхошуу, Их наран, Орбит, Толгойт, Зүүн салаа, Таван шард гэсэн чиглэлийн  Аtibus, Цахилгаан тээвэр, Тэнүүн-Огоо, Хөх автобус, Автобус нэгдэл, Монк-Аро, Эрдэм транс гэсэн компаний автобуснууд байрлах юм байна. Харин "С" зогсоолоос Бэлх, Сэлх, Баруун салаа, Монелийн гудамж, Хайлааст, Чингэлтэйн чиглэлийн автобуснууд үйлчлэнэ.

Х.Даваа