“Хүүхдийн инээмсэглэл” зорилтот төслийн эмчилгээний кабинет нээлтээ хийлээ
2017/12/04
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар дүүргийнхээ 8 мянга орчим хүүхдийн шүдийг эрүүлжүүлэхээр “Хүүхдийн инээмсэглэл” зорилтот төслийг эхлүүлсэн. Төслийн эхлэл болох үзлэг, эмчилгээний эхний кабинетийг Толгойт бүсийн хүүхдүүдэд зориулж 65-р сургуульд байгуулсан.
Тус кабинетэд одоогийн байдлаар давхардсан тоогоор 1000 орчим хүүхдийн шүдний өвчлөлийг тодорхойлж эмчлэх, амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлэх, урьдчилан сэргийлэх хандлагыг төлөвшүүлэх ажлыг хийжээ.
Тэгвэл уг төслийн үзлэг, эмчилгээний 2 дахь кабинет маргааш 12:00 цагт 9-р сургуульд нээлтээ хийх гэж байна. Ингэснээр “Ханын материал” орчмын хүүхдүүд илүү ойр газарт шүдээ үнэ төлбөргүйгээр эмчлүүлэх боломжтой болох юм.
Нямбаатар сангаас санаачилсан уг төслийн өнөөдөр нээлтээ хийж буй 2 дахь кабинетийн санхүүжилтийг “Моннис” групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ивээн тэтгэж, ирээдүй хойчдоо хөрөнгө оруулалт хийсэн байна.
Уг төсөлд дүүргийн 3, 4, 5, 6, 26-р хорооны 65, 9-р сургууль болон 80, 84, 91, 226-р цэцэрлэгийн хүүхдүүд болон сургууль цэцэрлэгт хамрагдаж чадаагүй бүх хүүхэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтойгоороо онцлог юм.
Төслийн нээлтэд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхцэцэг, Засаг дарга Ж.Сандагсүрэн нар оролцлоо.
zochin · 2017/12/04
busad 75 ni ulgerlej awaasai bilee
zochin · 2017/12/04
busad 75 ni ulgerlej awaasai bilee