Цэргийн нийт алба хаагчид, нийт эрчүүддээ  "Монгол цэргийн өдөр"-ийн гал халуун мэндийг Зэвсэгт хүчний 92 жилийн ойн баярын мэндийн хамтаар хүргэе.

Мөнх хөх тэнгэртэй, номин ногоон талтай, намтар баян түүхтэй, их хаадын удмыг залгасан Халх Монголын ханагар сайхан эрчүүд та бүхэндээ Монгол цэргийн баярын халуун баярын мэндийг хүргэхийн ялдамд


Хатуу хорвоогийн нум нь та байг

Халамжит бүсгүйн хайр нь та байг

Энхрий үрсийн бахархал нь та байг

Энэ улсынхаа эзэн нь та байг гэсэн сайхан ерөөлийг дээш дээш нь өргөн дэвшүүлье!


Монгол улсын дархан хил өнө мөнхөд амгалан байх болтугай!


1921 оны 3-р сарын 18-нд Хиагт хотыг гамингуудаас чөлөөлж, хувьсгалын анхны ялалтыг байгуулсан бөгөөд энэ өдрийг хувьсгалт цэргийн баярын өдөр болгон тэмдэглэж байх БНМАУ-ын бага хурлын тогтоол 1946 онд гарч, цэргийн албан хаагчдын амралтын өдөр болгосон. Зэвсэгт хүчний өдөр хэмээн тэмдэглэж ирсэн энэ түүхт өдрийг 2011 оноос эхлэн "Монгол цэргийн баярын өдөр" болгон тэмдэглэх болсон бөгөөд ингэснээр цэрэгт алба хаасан, цаашид хаах бүх эрчүүдийн баяр гэхээсээ илүүтэй зөвхөн Зэвсэгт хүчиндээ алба хааж буй цэргийн алба хаагчдын баяр гэж ойлгогддог байсныг өөрчилж, цэргийн алба хашиж буй болон өмнө нь цэргийн алба хаасан бүх хүн "Монгол цэргийн өдөр"-ийг тэмдэглэх боломжтой болсон юм.