2017.11.27                                                                                             

БНХАУ-ын Ганьсу мужийн Зючиань хотын Субэй Монгол үндэстний өөртөө засах хошууны дарга н.Түмэнжаргал, Хошууны тариалангийн мэргэжил дэлгэрүүлэх төвийн эрхлэгч н.Малчинхүүгээр ахлуулсан тэргүүтэй төлөөлөгчид 11 дүгээр сарын 21-23-ний өдрүүдэд Говь-Алтай аймагт ажиллалаа. Энэ хүрээнд 2 тал санал солилцож, Алтай хотын цэцэрлэгжүүлэлт, газар тариалангийн салбарт хамтран ажиллах арга хэмжээг зөвшилцсөн байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Говь-Алтай аймгийн удирдлагуудтай уулзаж, мод тарих  хөтөлбөрийн хүрээнд 3 газрын хөрсний шинжилгээ авчээ. Мөн аймгийн Хүнс, хөдөө, аж ахуйн газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Алтай хотын Тохижилт үйлчилгээний газрынхан болон  ногоон байгууламж болон хүлэмж эрхлэгч нийт 50 хүнд сургалт зохион байгуулж, туршлага солилцсон байна. Талууд  2018 оны 03 дугаар сард туршилтын журмаар БНХАУ-аас  улиас мод 2000 ширхгийг оруулж ирэн, туршилтын журмаар тарих ажлыг эхлэхээр тохиролцсон байна.