Эдгээр алдаануудыг ахиж БИТГИЙ давтаарай
2017/12/06
Бүх эмэгтэйчүүд гаргадаг хувцаслалтын алдаанууд байдаг. Бүгдийг нь биш ч аль нэг нь заавал байдаг нь ёс юм шиг гэлтэй.
Тэдгээрээс уучилж болшгүй, ахин дахин давтах ёсгүйг нь жагсаалаа.
- Багадсан эсвэл томдсон гутал
Гутал худалдаж авахаар өдөржингөө явсан бол хөл ядарч, олон янзын гутал сольж өмссөнөөс болоод нэг хэвэнд орсон байдаг. Энэ үедээ өмсөж үзсэн бүх гутал л таараад байгаа юм шиг санагдана. Буруу размертай гутал худалдаж авах нь үүнээс үүдэлтэй. Хөлөнд яг таг таараагүй гутал хөлний эрүүл мэндэд ч муугаар нөлөөлдөг.
2. Доз нь ихэдсэн зүүлт чимэглэл
Гэрээсээ гарахдаа өөртөө байгаа бүх зүүлтээ зүүгээд, дээрээс нь ороолт, малгай, шил, бүс бүгдийг нь хослуулмаар санагдсан ч тэвч. Энэ нь яг л хэт олон өнгө алаглуулж чимэглэсэн бялуу шиг харагдана.
Мөн эсрэгээрээ ямар ч зүүлт чимэглэл зүүхгүй байх нь ч бас сайхан санаа биш шүү.
3.Халцарсан хумс
Дээрээсээ доошоо ярих юмгүй төгс хувцаслачихаад хумсаа янзлаагүй бол тэгээд л нэг мөсөн бүгдийг баллаж байна гэсэн үг. Хувцсанд наалдсан утас, хялгас ч бас бүгдийг баллана.
4. Памперстай өмд
Жинсийг анх өмсөж үзэхдээ яг тааруулж авсан ч хэрэглээний явцад сунаж, хэмжээ нь томсдог тул нэг размер бариуг нь худалдан аваарай.
5. Үрчгэр цамц, Заваан гутал
“Уулнаас ирсэн уранхай дээлтэй чоно” биш л бол ажил руугаа, сургууль руугаа явахдаа толиндоо нэг хараарай.
6. Хэтэрхий бариу хувцас өмсөх
Хамгийн буруу зуршил. Энд тэндээс илүүдэл мах бултайвал хичнээн туранхай хүн байсан ч тарган харагддаг.
Өөрийнхөө жинд хичнээн сэтгэл дундуур байсан ч яг таарсан хувцас хүнд өөрт нь илүү өөртөө итгэлтэй, тайван мэдрэмж төрүүлэх болно.
Дашрамд хэлэхэд нэг л хэмжээтэй хувцас худалдан авсаар байх нь өрөөсгөл сонголт юм. Цаг хугацаа болон материал, өмсгөлөөс болж өмсдөг хэмжээнээс чинь өөр размертай хувцас таарах тохиолдол байдаг. Тиймээс өөр өөр хэмжээтэй хувцас туршиж үзэж байхыг зөвлөж байна.
7. Аймшигтай дотуур хувцас
Хальж асгарсан, томдож хэлхэгнэсэн хөхөвч зүүсэн бол гадуур нь хичнээн сайхан хувцаслаад яах ч юм. Холгосон, тухгүй дотуур хувцсаа халж, Зөв хэмжээстэй, зөв аяга бүхий хөхөвч, дотуур өмд худалдаж аваарай.
8. Наснаасаа хэтэрхий залуу хувцаслах
10 жилийн өмнө, оюутан байхдаа өмсдөг байсан хувцсаараа одоо ч гангардаг юм биш биз? Залуучуудын хэв маягтай хувцасны бренд, дэлгүүрээр одоо ч гэсэн үйлчлүүлсээр байдаг юм биш бээз?
Цаг хугацаа, орон зайгаа мэдэрч, өөрөө өөрийгөө илүү ойлгон таньж мэд. Юу мэдэрч байгаагаараа биш хэн гэдгээрээ өөрийгөө илүү таниул.
Ингээд бүсгүй чамд амжилт, гоо үзэсгэлэнг ерөөе.