23 насандаа 360 хүний амийг авраад хорвоог орхисон бүсгүйн түүх
2017/12/08
Энэ бүхэн 1986 оны 9р сарын 5 нд Пакистаны Карачи хотод болсон юм.Тэгэхэд Пан Америка компанийн онгоцыг Исламын шашны хэт даврагчид булаан эзэлсэн билээ. Тэр онгоцонд Нирджа Мханот хэмээх үзэсгэлэнт энэтхэг бүсгүй стюардессаар ажиллаж байгаагүй бол олон зуун хүн үхэж үрэгдэх байсан юм. Нирджа Мумбай хотод дунд сургууль төгссөн бөгөөд машид үзэсгэлэнтэй нэгэн байсан болохоор моделоор ажилладаг олонч алдартай компаниудын рекламанд тоглодог байжээ. Бүтэлгүй гэрлэлтийнхээ дараа тэрээр Пан Америка компанид стюардессаар ажиллах болсон. Нирджа РА 73 онгоцны ахлах үйлчлэгч байсан ба хэдэн алан хядагч онгоцонд орж ирсэнийг түргэн мэдэрч бүх нисэгчидэд мэдэгдэж тэд ч онгоцыг орхин нууц хаалгаар гарч явжээ.
Алан хядагчид орсон даруйдаа Америк гэж хэлсэн хүн болгоныг буудаж эхэлсэн байна. Сүүлдээ бүх хүний паспортыг гаргаж үзүүлэхийг АНУ-н иргэн эсэхийг нь мэдэхийн тулд үзэхийг хүссэн ч Нирджа бүх зорчигдын паспортыг нь жорлонгийн нүхээр урсгаж амжжээ. Пакистаны цэргийнхэн онгоцруу дайрч буудалцаан эхлэхэд Мханот ослын хаалгыг онгойлгож бүх зорчигчдыг буулгаж эхэлсэн, ингээд хэдийгээр өөрөө онгоцыг орхих боломж байсан ч суудлуудын дор хэвтэх 3 хүүхдийг олж харжээ. Тэднийг алан хядагчид олж харан буудаж эхлэхэд бүсгүй биеэрээ хамгаалан үхлийн шарх авсан ч хүүхдүүдийг онгоцноос гаргасны дараа үхэтхийн унасан байна. Хожим нь тэр хүүхдүүдийн нэг нь нисгэгч болсон. Харин Энэтхэг улс Нирджа бүсгүйг баатар гэж дурсдаг болжээ.
Зочин · 2017/12/08
Ухаалаг юма