Ээждээ хэлээд аав ээж 2-г салгах юмуу…
2017/12/09
Өдрийн мэнд захидлаа яг яаж эхлэхээ мэдэхгүй байна. Өөрийн аавын тухай асуух гэсийн. Манай аав уг нь элдэв муу зан ааш зуршил байхгүй, хүүхдүүддээ ч сайн 3 хүүхдийн аав амьдралын төлөө зүтгэсэн. Одоо 60 гаруй настайч ажлаа хийдэг англи орос хэлтэй мундаг хүн л гэж боддог байлаа. Аав ээж 2 ч бие биентэйгээ эвтэй.
Гэтэл саяхан аавыгаа нэг хүүхэнтэй уулзаад байгааг мэдээд утсыг нь чагнасан чинь ааваас маань 2 хүүхэд гаргасан нэг нь саяхан төрсөн байна. Ээ бурхан минь яг одоо яах ёстойн бэ? Аавдаа хэлээд энийгээ боль гэх юмуу ээждээ хэлээд аав ээж 2 салгах юмуу. Ах эгч 2-тоо хэлж асуух уу? Би одоо бүүр яахаа мэддэггүй шоконд орно гэдэг нь л болж байна.
cekc.mn
зочин · 2017/12/11
зөнгөөр нь орхи өөрөө мэдэг аав чинь хэдийхэн наслах юм жар гарасан хүн чинь та нарыг элэг бүтэн ээжийг чинь хайрлаж байгаа бол болоо юм бишүү галт тэрэг аль хэдийн хөдөлсөн юм байна
зочин · 2017/12/09
хов хөөцөлдөх хэрэггүй хэлмээр бол аавдаа л хэл