Цахим спортын хамгийн ахмад тамирчид болох "Silver Sniper" багийн гишүүдтэй танилц
2017/12/12
Цахим спортын нэг төрөл "Counter Strike" хил хязгааргүй хүн болгонд зориулагдсан спорт билээ. Үүний нэгэн тод жишээ бол Швед улсын Counter Strike-ын хамгийн өндөр настай тоглогчдоос бүрдсэн "Silver Sniper" баг юм.
Тэдний хамгийн ахмад нь 82 настай бол хамгийн залуу нь 63 настай гэнэ. "Silver Sniper" багийн гишүүд DreamHack Winter 2017-д оролцох бэлтгэлээ базааж байгаа бөгөөд тэднийг Lenovo Legion компани ивээн тэтгэж байгаа аж. Мөн тус багийг дэлхийн 10-н удаагийн "Counter Strike"-ын аварга Tommy "Potti" дасгалжуулж байгаа гэнэ.
Эх сурвалж: Seen.mn
-
1
-
3
-
482 настай Бертрилийг "Берра-Банг" хэмээн хочилдог ба тэрээр тус багт хамгийн удаан тоглосон тоглогч гэнэ. Бертрил ач зээ нартайгаа илүү ойр байхын тул уг тоглоомыг тоглож эхэлсэн гэжээ
-
5Багийн гишүүн Wanja одоо 63 настай бөгөөд түүнийг “Knitting Knight” хэмээн хочилдог
-
6Моника буюу "Teen Slayer" хочит тоглогч маань одоо 62 настай гэнэ. Тэрээр багийн ганц эмэгтэй гишүүн Wanja-тай дотно найзууд гэнэ. Тэд үргэлж хамтдаа байж тоглолт бүр дээр санаа нийлж ажилдаг гэжээ.
-
7Toverud буюу "Windy" хочтой багийн ахлагч
-
8Багийн гишүүн 75 настай Аббе бол цаасан уран бүтээлч юм.