Урд хөршөөсөө гэдэг нь тодорхой. Нэг талаас олон улсын тавцан дээр бид бизнес хийгч талууд боловч нөгөө талд Хятад бол хүн амын тасралтгүй нэмэлтэнд өртөж газар нутгийн байнгын хомсдолд орж, эдийн засгийн өсөлтөөс үүдэлтэй түүхий эдийн дутагдалд байгаа улс юм.
Гэтэл яг хажууд нь асар их газартай (1,56 сая кв. Км нь дэлхийд 18 дахь байр эзэлдэг), хөгжил муутай, хахуульд нэвтэрсэн төртөй, архинд бүрэн орсон харанхуй хэдхэн хүн амтай, нэр төдий тусгаар улс байгаад байдаг.
Зөвхөн манай хил залгаа хятадын мужуудад албан бүртгэлтэй 120 сая хүмүүс аж төрж байна. Хил нээх юм бол маш богино хугацаанд хятадын цагаачдад бүрэн эзлэгдэх болно. Хилээ бүрэн хаах юм бол эдийн засгийн бүрэн хараат болсон манай улс хоолгүй болж амиа хорлосонтой ижил нэг. Дээр нь хятадын төрийн болон хувийн сектортой харилцаа холбоогоор салшгүй сүлжээтэй тул хоёр улсын харилцаанд муугаар нөлөөлж асуудал гарах үед Бирмд шиг цэрэг зэвсгийн мөргөлдөөнд хүргэж болзошгүй. Хятадын албан ёсны бүртгэлээр 2.5 сая цэрэг армид нь алба хааж байна. Дайны үед бол нөөцөнд байгаа хятад 400 сая хүн зэвсэг барин зогсооход бэлэн.
Эзэлхээр шийдвэл: Улаанбаатар дахь Хятадын элчин сайдын яам рүү халдлага зохион байгуулах, эсвэл монголд байнга оршин сууж ажил хийх 350 мянган гаруй хятад иргэдийг турхирч энгийн иргэд болон төрийн хүчний байгууллагтай зөрчилдүүлэх, эсвэл төрийн Чалко, ZTE, Huawei компанийхаа эрх ашгийг хамгаалах нэрийдлээр Монгол руу довтлох сэдэл шалтгааныг хятад өөрсдөө ч зориуд бий болгож болох юм.
Нэгэнт өөрсдөө тусгаар тогтнолоо хамгаалж чадахгүй учир хэн туслана гэж бид найддаг вэ.

 

Орос

Оросын нийт хүн ам 140 сая, армид нь бол 1 сая хавьцаа цэргийн албан хаагч байдаг. Одоогийн байдлаар хойт хөрш урд хөршийн эсрэг яаж ч чадахгүй. Зөвхөн цөмийн зэвсэг хэрэглэж болох юм. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Хятад цөмийн зэвсэгтэй 9 улс болох АНУ, Орос, Англи, Франц, Энэтхэг, Пакистан, Израил, Хойт Солонгосыг бодвол цөмийн дайн болох тохиолдолд хамгийн бэлэн бэлтгэлтэй байгаа улсад орж байна. Бараг бүх томоохон хотуудын дэргэд салбарласан газар доорх нуувчийн систем бий болгосон. Энэ цөмийн дайралтын үед ихэнх хүн ам нь амьд үлдэх магадлалтай гэсэн үг.
Бүх Хятадын цэргийн долоон бүсээс хамгийн хүчтэй нь оросын хил дээр байрласан байдаг. Эхний тушаалаар есөн танкийн, зургаан механикжсан дивизийн 500 гаруй мянган цэрэг хөдлөхөд бэлэн. Оросууд эдний эсрэг нөөцийн цэргээ татахын тулд нилээн хэдэн өдөр шаардлагтай болно. Тэр үед хэдийнээ эзлэгдсэн байж болох талтай.
Тэхээр Оросууд бидэнд туслах боломжгүйгээс гадна мөргөлдөөн дайны явцад хятад улсад өөрсдөө эзлэгдэх бүрэн эрсдэлтэй.

Барууны улсууд, АНУ

90 оноос хойш Монгол улс баруунтай идэвхтэй бүх талын харилцааг хөгжүүлсэн боловч бодит үр дүн бараг байхгүй. Монголчууд НҮБ-ын олон энхийн сахих үйл ажиллагаанд байнга оролцсон. Байлдааны нэгч онгоцгүй Монголыг америкийн эрх ашгийн төлөө тэдэнтэй мөр зэрэгцэн хуучин социализмын үеийн найдваргүй хуучирсан 100 хувь Оросын зэвсэг техниктэй Ирак, Афганистаны “энхийн” үйл ажиллаганд туслаж байхад нь тоног төхөөрөмж байлдааны хэрэгслийн шинэчлэл хийлгэхийг АНУ огт хүсээгүй бас туслаагүй.
Вашингтоны засаг захиргаа Монголын тусгаар тогтнолын баталгаа хэзээ ч байж чадахгүй. Яагаад гэвэл:
1рт Барууныхан буюу монголчуудын найдлага америкчууд ямарч тохиолдолд Монголыг аврах гэж Хятад улстай дайн хийхгүй.
2рт Үнэхээр баруун Монголд цэрэг дайны тусламж үзүүлэе гэвэл тэр нь цэвэр газарзүйн байрлалаас болж огхонч боломжгүй юм. Далайд гарцгүй, зөвхөн Орос Хятад улстай хил залгаа. Гадны тусламжийн цэрэг төв азийн улсад нэвтрэхийн тулд Оросын газар нутаг дээгүүр очиход зөвшөөрөл авах хэрэгтэй болно. Харин америкийн цэргийн онгоцуудыг өөрийн газар нутаг дээгүүр нисэхэд хойт хөрш ногоон гэрэл өгөх нь тун эргэлзээтэй.

Гэхдээ огт гарц байхгүй байна гэсэн үг биш. Түүхээ мартахгүй эргэн хархад Орост гэхээсээ Монгол улсад илүүтэйгээр тусгаар тогтнолоо олоход хойт хөрш бидэнд чухал хэрэгтэй байсан.
Хэрэв хоёр хөршийн хооронд дайн болох юм бол стратегийн чухал байрлал болох Монголыг аль улс хянаж байхаас энэ дайныг хэн ялах нь шалтгаална. Үүнийг урд хойт нөхөд сайн мэдэж байгаа.
Иймд аль ч улс орны талд байр эзлэхгүй дундыг барьсан Швейцар улс шиг гадаад харилцааны маш зөв бодлого явуулж үүнийгээ Үндсэн хуульдаа суулгаж өгөх хэрэгтэй. Батлан хамгаалах бодлогоо эргэн харж хөрөнгө хаяж, эдийн засгийн бүрэн бие даасан байдлыг бий болгосноор энэ улсын тусгаар тогтнол эхний ээлжинд оршин үлдэнэ.

Ч.Өрлөг