Нийслэлийн прокурорын газраас Ерөнхий сайд асан С.Баяр болон зарим УИХ-ын гишүүдийн оффшорын асуудлыг шалгуулахаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ.

 

Гэхдээ Ерөнхий сайд асан С.Баяр өнөөг хүртэл оффшор дансгүй хэмээн мэдэгдсээр ирсэн. "Надад оффшор данс байхгүй.

 

Улс төрч хүн ийм данстай байхыг би буруу гэж боддог. Оффшор данстай холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллагад шалгуулахад бэлэн. Ямар нэгэн зөрчил илэрсэн тохиолдолд хариуцлага үүрэхэд бэлэн" гэлээ.

24tsag.mn