Д. Цогтбаатар: Европын Холбооны “хар жагсаалт”-аас гаргах ажлыг эхлүүллээ
2017/12/13
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Австри Улсын нийслэл Вена хотноо энэ сарын 7-8-ны өдөр болж өндөрлөсөн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Сайд нарын зөвлөлийн 24 дүгээр уулзалтад оролцлоо.
Сайд Д.Цогтбаатар Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын сайд нарын зөвлөлийн 24 дүгээр хуралдаанд Монгол улсыг Европын Холбооны хар жагсаалтад багтаасан асуудлаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд эдийн засаг, тогтвортой хөгжил, терроризм, хүчирхийлэлд турхирсан хэт туйлшрах үзлээс урьдчилан сэргийлэхэд хамтын хүчээ нэгтгэж, итгэлцлийг бэхжүүлэх нь чухал. Европын Холбооны зүгээс Монгол Улсыг татварын ил тод бус тогтолцоотой улс орнуудын “хар жагсаалт”-ад багтаасан нь үндэслэл султай, харамсалтай алхам болж байна” хэмээн хэлсэн юм. Түүнчлэн Европын Холбооны “хар жагсаалт”-аас Монгол улсыг гаргах ажилд чухал үүрэг гүйцэтгэжээ.
Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Европын Холбооны “хар жагсаалт”-аас гаргах ажлыг Европ (Вена хотод) эхлүүллээ. Энд уулзсан Европын холбооны гишүүн орны төлөөлөгчдийн тэргүүн/сайд бүртэй уулзахдаа асуудлыг тавилаа. Одоо бид төр, засгийн бүх шатандаа дэс дараатай арга хэмжээнүүдийг уялдаа холбоотойгоор хамтдаа авч хэрэгжүүлэх хэрэгтэй болно” гэж бичжээ.
Зочин · 2017/12/14
Ичиж амьдрах хэрэгтэй ард тумэн татварт дарлагдаж татвар нь янз бурийн байдлаар нэмэгдэж байхад татвараа ядаж нэмэхгуй байх ажил хийхийн оронд татвараас зугтаж гадаадад менгее байрлуулж байгаа нехдуудийн емне сайн хун болж ажиллах ямар сонирхол байна
Зочин · 2017/12/14
Цогтбаатар гэгч өөрөө их асуудал чирсэн буруу гарын хүн л дээ хар жагсаалтанд ороход цогоо ч хүргэсэн офшоргүй гээд байгаа л байхгүй юу . ГХ сайд гэхдээ САНГИИН САЙД ч юм шиг сангиинх
зүрх судас · 2017/12/13
Зарлал:
Даралт ихсэх, тархи – зүрхний титэм судасны хатуурал нарийсал, цусан хангамжийн дутагдал, хэм алдалт, шигдээс – ишеми, цусны өтгөрөл, холестрин ихдэх зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлж, хүндрэлээс сэргийлэх, нөхөн сэргээх үйлчилгээ бүхий Ханаагүй тосны хүчлийн /ОМЕГА КОМПЛЕКС/ ЛИ ЭР КАН бүтээгдэхүүнийг борлуулж байна. . ҮНЭ: 1 сар: /1 сав/ 240’000₮, 1 курс-: /3 сав/ 720’000₮, Утас: 96665038 ЛИ ЭР КАНы танилцуулга https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac