Эмэгтэй хүн жаргал даахгүй юм даа…
2017/12/16
Cайн байна уу? Cаяхан нэг нийтлэл уншаад адилхан зовлонтой юм гэж бодлоо. Би бас 40 хүрч яваа залуу. Өөрөөсөө 11 дүү эхнэртэй. Эхнэртэй ухаангүй их хайртай. Өөр эмэгтэйтэй уулзах байтугаа харахыг ч хүсдэггүй. Гэвч одоо эхнэрээсээ тусдаа амьдраад 2 сар болж байна.
Явснаас нь хойш гэртээ байх хүсэлгүй байнга хөдөө ажиллаж байна даа. Ээлжээр хөдөө явдаг ажилтай. Хамгийн хэцүү нь тэр өмнө нь 5 жил үерхэж байгаад салсан залуутайгаа холбоотой болсон байгаа юм. Ингэж байхаар тохиолдлоор нэг танихгүй залуутай сексдээд өнгөрсөн бол бараг тэр нь дээр байж.
Бид 2 танилцаад удаагүй нэг гэрт орж үр хүүхэдтэй болсон. Тэр залуугийнхаа тухай нэг удаа ярьж байсан. Оюутан байхдаа нэг залуутай удаан үерхэж байсан гэж. Тэр муу новш нь ингээд гараад ирнэ гэж яаж мэдэхэв. Эхнэрээ би явдаг мөрөөр нь явуулсан. Аяндаа залхаад буцаад ирнэ гэж найдаж байна. Яавал дээр вэ? Эсвэл хот ороод тэр залууг нь нэг сайн хашраах уу? Тэгвэл эхнэр маань бүр надаас явчихвал яах бол гэж бодоод байх юм. Сэтгэл нь хөрөөд эргээд ирнэ гэж найдаад суух уу?
Хүүхдээ л их өрөвдөх юм. Уг нь сексийн тал дээр бид 2 асуудалгүй. Би байх хугацаандаа өдөр бүр хийдэг. Аль болох бүхнээ эхнэр хүүхэддээ зориулдаг. Цалин мөнгө ч хангалттай сайн авчихна. Юугаар ч дутаагаагүй. Эмэгтэй хүн жаргал даахгүй юм даа…
40-77 · 2017/12/20
эмэгтэй хүнд маш том дутагдал байдаг, өөрийгөө өрөвдүүлэх сэтгэлзүй байдаг. нөхрөө муулж, экстэйгээ уулзах адын бодол. найз нөхөддөө нөхрөө муулж кайф авах, найзууд нь сал сал гэдэг аймаар лаг зөвлөгөө өгнө. эмэгтэй нь нээрээ ч би гоё хүүхэн гээд нөхрөө голж шилж, тэгээд салдаг, салаад нэг хэсэг томорноо, өөрийгөө лаг гээд. мэдээж экс нь ч юм шинэ залуу гарч ирээд тэр хүүхнийг хэд шаачаад яваад өгнө. хүүхэн ч яахав өөрийгөө лаг гээд бодож хэдэн эр дамжсаныхаа дараа нь нөхөр хүүхдээ гэнэт санаж эхэлнэ, нөхрөөс нь сайн хүн байхгүй, хүүхдээс нь үнэтэй зүйл үгүйд хожимдож ойлгоно. тэгээд л нэгэн гэр бүл будаа болж байгаа юм даа. ийм асуудалд орохгүйг хичээж явахыг охид бүсгүйчүүддээ анхааруулая.
zochin · 2017/12/17
jargaltai gazar hun togtdoggui, uvstei gazar mal togtdoggui gej zugeer ch neg heleegui yum shu uvgud maani, tolgoi n ergesen teneg huuhnuud neg ergeheere malaas ch dor. zugeer ter chigt n yavuul, uuriinhu hiisen lai lanchig, uiliin uree uuruu edleg
Зочин · 2017/12/16
Эмэгтэй хүн жаргал даадаггүй гэж тэнэг ярьж байна гэдэг чинь л чиний хаягдах болсон шалтгаан шүү!!!