Шарк Г.Амартүвшин:Миний оймснууд тэгж их анхаарал татна ч гэж огт санаанд орсонгүй
2017/12/16
“Монгол телевиз”-ийн “Шарк танк” нэвтрүүлгийн содон өнгө төрхийн нэг бол яах аргагүй шүүгч Г.Амартүвшин. Банкир гэхэд албаны стильд баригддаггүй, байнга эрээн оймсоор гангарч олны анхаарал татдаг түүнийг Хас банкны ерөнхий захирал гэдгээр нь хүмүүс сайн мэднэ.
“Шарк танк”-ийн шүүгчдээс хамгийн голыг нь оносон үнэтэй зөвлөгөөг бизнес эрхлэгчдэд өгдөг энэ эрхмийг Харвардын их сургуульд бизнесийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан анхны монгол залуу гэдэг юм билээ. Харин түүнийг билгүүн номч Б.Ринченгийн охин Индра докторын хүү нь гэдгийг нь мэдэх хүн цөөн.
Тэрбээр энэ тухайгаа Ikon.mn сайтын Өглөөний хүн ярилцлагын буланд ярилцлага өгөх үеэрээ”Энэ нэвтрүүлэгт оролцоход миний оймснууд тэгж их анхаарал татна ч гэж огт санаанд орсонгүй. Би ийм оймснуудад дуртай болсон нь бараг 20 жилийн өмнөх явдал. 2000 онд Лондонд дөнгөж хөрөнгө оруулалтын банканд ажиллахаар орж байлаа.
Тухайн үед манай босс жинхэнэ язгууртан англи хүн байсан. Жинхэнэ жентельмэн. Миний хувьд их залуу ч байж, өөрийнхөө боломжоор л хувцасладаг байв. Ажилд ороод зургаа, долоон сар л болж байсан болов уу нэг өдөр манай босс намайг дууддаг юм байна. Тэгсэн “Амараа чи шинээр орсон хүн гэхэд бусдаасаа үнэхээр илүү сайн ажиллаж байна.
Гэхдээ чамд нэг л зүйл хэлмээр байна. Чи банкир болсон хүн. Чи өндөр зэрэглэлийн харилцагчидтай харилцдаг хүн ингэж хувцаслаж болохгүй ээ. Энэ миний хувцсыг оёж өгдөг оёдолчны нэрийн хуудас. Чи энэ хүн дээр оч” гэж зөвлөсөн.
Би өөрийгөө Ринчен гуайн үр удам гээд нэг их яриад явдаггүй. Яагаад гэхээр ийм мундаг хүмүүс тухайн зуундаа маш цөөхөн төрдөг. Энэ хүний нэрийг бариад явах зориг надад байдаггүй. Ринчен өвөөгийн маань Монгол хэл, соёл, нийгэмд оруулсан хувь нэмэр асар их. Хийсэн ажлыг нь үргэлжлүүлэх тал дээр анхааралгүй яахав. Өнгөрсөн удаад хийсэн бүтээсэн зүйлсээр нь цуврал номыг нь анх удаа гаргасан” хэмээн хэлжээ.
Зочин · 2018/04/09
Пөөх, Б.Ренчингийн зээ хүү байсан юмуу. Ямар мундаг, сайхан удам судартай юм бэ. Тэр агуу хүний нэр төрийг өндөрт өргөж яваарай. Ямар ч байсан өндөр боловсрол, цаанаа л нэг элит шинжтэй байдгиймаа. Францаар маш зэвүүн ярьж байна лээ. Сайн сайхныг хүсье.
Зочин · 2017/12/17
salaavch ganhuyag ene hoeriin hen n darga be
unen · 2017/12/17
Za jinhene aashj bnaa ym uzej nud tailsan hun huvtsaslal gedgiig medmeer. Bas kk zuragtaar garna olon buisness shark.s yaj yalgarah ve yaawal carier usguh ve gedgiig mundag medej bgaa hundre

зочин · 2017/12/16
Цаанаа нэг л МАНЖ төрхтэй байна шүү Залуусааа
зочин · 2017/12/16
Яаж Бохир МӨНГӨӨ угааж байгаагаа яаруу тодоор харуулж байгаа тэдэнд Монголын ард түмэний татвар төлөгчидын мөнгийн яаж угаадгаа шууд утгаар нь улиг болтлоо л харуулалаа шүү. МӨНГӨ ХҮҮЛЭГЧ ОЛГИРАХ
зочин · 2017/12/16
Өөрийгөө Банкир гэх энэ хувалз Монголд ЛОМБАРДИЗМЫГ зохион байгуулагчидын нэг тэрний гар хөл бол МӨНГӨ ХҮҮЛЭГЧИД
Hi · 2017/12/16
Batboldiin huu Battushigiig Harvardiin BS-iin anhnii togsogch geed baisan odoo ene hun anhnii togsogch gehiin. Oorssdoo ynz ynziin ner ogohdoo sain gej.

Өглөө · 2017/12/16
гоё содон харагддаг шүү