НӨАТ-ын тухай хуулийн дагуу иргэд худалдан авалт хийсэн баримтаа ebarimt.mn сайтад бүртгүүлснээр 100 сая төгрөг хүртэлх хонжвортой сугалаанд хамрагдах, тухайн жилийнхээ худалдан авалтын нийт үнийн дүнгийн хоёр хувь буюу төлсөн татварынхаа 20 хүртэлх хувийг буцаан авахаар болсон.

Тэгвэл 2017 оны буцаан олголтыг мөнгийг ирэх оны эхний улиралд  буюу 2018 оны 3-р сарын 31-ны дотор нэгдсэн байдлаар олгох юм байна.