Ерөнхийлөгч Х.Баттулга Б.Хурцыг томилсон УИХ-ын тогтоолд хориг тавьж чадах уу?
2017/12/21
2017 оны 11 сарын 1-нд Монгол улсын Засгийн газар хуралдаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайдаар ТЕГ-ын даргаар ажиллаж байсан генерал Б.Хурцыг томилохоор болсон билээ.
Улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх 11 сарын 2-нд Ерөнхийлөгч Х.Баттулгад Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайдаар Б.Хурцыг томилох саналаа хүргүүлсэн. Уг саналыг Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн зөвшөөрч, 11 сарын 8-нд УИХ-ын дарга М.Энхболдод зөвшилцөх саналыг хүргүүлсэн юм.
Ингээд 2017 оны 11 сарын 16-нд УИХ-ын Аюулгүй байдал,гадаад бодлогын байнгын хороо Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцэх үеэр Б.Хурц УИХ-ын гишүүн Л.Болдын асуултанд хариулах үеэрээ: "Л.Болд гишүүн Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа Хойд Солонгосоос зэвсэг авах асуудал яригдсан. АТГ ч шалгаж байсан. Хойд Солонгост танаас болж хоёр хүн хүн цаазлуулсан. Та шударга хүн мөн үү. Би цааш нь ярих уу. Манай мөрдөн шалгах хэлтэс нэг давхарт ажилладаг. Тэдгээр залуусаа би одоо ч өмгөөлнө. Хэт хувийн зүйл ярьсанд уучлаарай. Та Хойд Солонгост 300 мянган ам.доллар төлөх естой шүү. Молекул гэж найзынх нь хүүхдүүд асуудалд орсон. Та шударга хүн мөн үү? Би одоо цааш нь юм ярих уу үгүй юу?" хэмээснээс үүдэн Монголын улс төрийн орчинд хямрал үүсч, Б.Хурцтай холбоотой нийгмийг хамарсан талцал үүссэн. Нийгмийг маш удаан талцуулсан уг асуудал 6 өдрийн өмнө шийдэгдэж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Б.Хурцыг Элчин сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар дэмжин, баталсан юм.
Үүнтэй холбогдуулан өчигдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийж, "2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Монгол улсаас Солонгос улсад суух элчин сайд Б.Хурцтай холбогдох өргөдөл, гомдлууд дээр тулгуурласан Нээлттэй сонсголыг УИХ-ын нэр бүхий гишүүд зохион байгууллаа. МАН-аас Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, А.Сүхбат, М.Оюунчимэг, АН-аас Л.Болд, Ж.Батзандан нарын гишүүд оролцсон энэ сонсголоор Б.Хурцын хууль бус үйл ажиллагаанаас болж хэлмэгдсэн 10 гаруй иргэний өргөдөл, гомдлыг сонсож хэлэлцэв. Сонсголоос гаргасан санал, дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч Халмтаагийн Баттулгад өнөөдөр албан ёсоор өргөн барьж байна.
Санал, дүгнэлтэд
Нэгдүгээрт, хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн асуудлыг тусгалаа. Б.Хурц нь олон улсын хэм хэмжээ, Европын холбооны хууль, дүрмийг зөрчин, Франц, Бельги, Герман улсын хилийг дамнуулан хүн хулгайлах ажиллагаанд оролцсон. Энэ асуудлыг Европын холбооны хууль хяналтын байгуулагууд шалгаж байгаа, хаагдаагүй.
Мөн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж, 20 жил хоригдох ял аваад буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын гэр бүлийнхэн нээлттэй сонсголд ирж, тайлбар өгсөн. Ц.Амгаланбаатар гэдэг хүн тагнуулынхны өгсөн чиглэлийн дагуу бусдыг хилсээр гүтгэсэн гэж үзэж байгаа нь үндэслэлтэй байгаа юм. Иймд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шинэ нөхцөл байдал илэрсэнтэй холбогдуулан шалгаж дуусах хүртэл Б.Хурцыг БНСУ дах элчингээр томилох нь зохисгүй гэж үзэж байна.
Хоёрдугаарт, Б.Хурц нь төрийн албаны эрх мэдлээ хувийн зорилгоор урвуулан ашигласан асуудал байгаа юм. Тухайлбал, “Зэлэм” компанийн гүйцэтгэх захирал Ш.Бат-Ирээдүйг хэлмэгдүүлэн шүүхээр ял өгсөн байна. “Саусгоби сэндс” компанийн тусгай зөвшөөрлүүдийг булааж авахын тулд тухайн үеийн тагнуулын байгууллага болон Ерөнхийлөгч зохиомол хэрэг үүсгэсэн байх магадлалтай байна. Иймд энэ хэргийг шалгах шаардлагатай. Мөн “Ханбогд кашмер” компанийн захирал Ч.Ганцэцэг болон түүний ах, дүү 13 хүнийг хоёр жилийн турш дарамтлах ажлыг Б.Хурц зохион байгуулсан байгаа юм. Түүнчлэн ТЕГ-ын Сөрөх тагнуулын хэлтсийн дарга асан Д.Цогтбаатар болон түүний өмгөөлөгч Баянбилэг нар Дээд шүүхэд өргөдөл гаргасан байгаа. Энэ асуудал нэг мөр шийдэгдтэл хүлээх ёстой.
Б.Хурц нь Унгар дахь Монголын элчин сайдын яаманд тусгай томилолтоор ажиллаж байхдаа байхдаа гэр бүлээрээ тамхины наймаа эрхэлдэг байсан талаар тус улсад элчин сайдаар сууж байсан Т.Султаны албан тоот тухайн үед ирж байсан. Дипломат паспорт, дипломат машин ашиглаж тамхины наймаа хийж байсан этгээдийг элчингээр томилох нь зохисгүй .
Гуравдугаарт, Б.Хурц нь төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар завдсан асуудлыг дүгнэлтэд тусгалаа.Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатарын гэрт түүний таньдаг монгол иргэний хамт ТЕГ-ын тусгай албаны ажилтан болон гадаадын иргэнийг оруулж, зохион байгуулалттайгаар хандивын яриа өрнүүлэн нууц бичлэг хийгээд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр цацсан. Энэ нь нэг талаар авлигатай холбоотой асуудал боловч нөгөөтэйгүүр төрийн хамгаалалтад байгаа хүнд прокурорын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь хууль бус, үүнийг тагнуулынхан зохион байгуулсан байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь төрийн хамгаалалтад ордог. С.Ганбаатарын бичлэгийг гаргаж тавьснаар түүнд итгэж байсан мянга мянган сонгогчид С.Ганбаатарт саналаа өгөхөө больсон. Иймээс ч Б.Хурц Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг будлиантуулах замаар төрийн эрх мэдлийг авахаар завдсан.
Ийнхүү хүний эрх зөрчсөн, төрийн тусгай албаны эрх мэдлийг урвуулан буюу хэтрүүлэн ашигласан, хувийн эрх ашгийн төлөө төрийн албан хаагч, иргэдийг зохиомол хилс хэргээр хэлмэгдүүлэн хохироосон, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдсан, хувийн зорилгодоо улсын нууцыг ашигласан нь тогтоогдсон зэрэг олон ноцтой асуудал дагуулж буй Б.Хурцыг Монгол Улсыг төлөөлөн гадаад улсад элчин сайдаар томилж огт болохгүй гэж үзэж, УИХ-ын нэр бүхий зургаан гишүүний гарын үсэгтэй албан бичгийг монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад хүргүүлж байна.
Х.Баттулга ерөнхийлөгч “Монгол ялна” гэсэн уриатайгаар сонгуульд оролцсон. Монгол ялна гэдэг бол шударга ёс, үнэн ялна гэсэн үг. Монгол ялна гэдэг бол бүлэглэлтэй, гэмт хэрэгтнүүдтэй тэмцэнэ гэсэн үг. Ц.Элбэгдорж, М.Энхболд, Б.Хурцыг тойрсон мафийн бүлэглэлийн гарт сүүлийн арван жилийн дотор олон хүн хэлмэгдсэн байна. Монгол Улсын томоохон баялаг ордуудыг энэ бүлэглэл булааж авсан. Үүнийг илчилснийхээ төлөө УИХ-ын гишүүд заналхийлэлд өртөж байгаа. Гэхдээ бидний тэмцлийг энэ бүлэглэлийнхэн зогсоож чадахгүй. Одоо бид Ерөнхийлөгчийн шийдвэрийг хүлээж байна. Ерөнхийлөгч Б.Хурцын томилгоог зогсоож, мафийн бүлэглэлийг монголын төрөөс зайлуулна гэдэгт итгэж байна" хэмээсэн юм. Улс төрийн хүрээнд нэн ялангуяа Х.Баттулгыг дэмжигчдийн дунд :
"Ерөнхийлөгч МАН-ынхны багийг хуулж, үнэн төрхийг нь харуулахаар тулд, М.Энхболдыг нэг мөр төрийн албан тушаалаас нь зайлуулахын тулд тактикийн тоглолт хийж л Б.Хурцыг Элчин Сайдаар томилуулах У.Хүрэлсүхийн саналыг дэмжсэн. Түүнээс бус Ц.Элбэгдорж, М.Энхболдын бүлэглэлтэй яагаад ч эвлэрэх хүн биш" гэх агуулгатай яриа олонтаа сонстож байлаа. Энэ бүхэн үнэн эсэх нь Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын нэр бүхий гишүүдийн албан бичигт ямар хариу өгөхөөс харагдана биз ээ. Ер нь Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас Солонгос улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайдаар Б.Хурцыг томилсон УИХ-ын тогтоолд хориг тавьж чадах болов уу?
М.Чойжил
sonin.mn
Зочин · 2017/12/22
bauariig.bolohoor ih hural meddeg khurhtiig erenhiilogch meddeg uamar hacin uvm be
uugan.od · 2017/12/21
etunhiilugchid tomiloh erh bdag muu l nol hoid taliin har ovoihoo gedeg shig Megiin huu ruu dairah ym yagaad Hurelsuh elchin bolgoh gej demjsen tsaad aguulgaaraa Enhbpldiig ingaah gesen ym bol Mongol yalj de tegvel harah l uldlee
uugan.od · 2017/12/21
etunhiilugchid tomiloh erh bdag muu l nol hoid taliin har ovoihoo gedeg shig Megiin huu ruu dairah ym yagaad Hurelsuh elchin bolgoh gej demjsen tsaad aguulgaaraa Enhbpldiig ingaah gesen ym bol Mongol yalj de tegvel harah l uldlee
uugan.od · 2017/12/21
etunhiilugchid tomiloh erh bdag muu l nol hoid taliin har ovoihoo gedeg shig Megiin huu ruu dairah ym yagaad Hurelsuh elchin bolgoh gej demjsen tsaad aguulgaaraa Enhbpldiig ingaah gesen ym bol Mongol yalj de tegvel harah l uldlee
Зочин · 2017/12/21
УИХ томилоогүй шүү.Томилох эрх бүхий рүн нь Баттулга.УИХ зөвхөн зөвшилцөх саналд л хариу өгсан төдий
Зочин · 2017/12/21
УИХ томилоогүй шүү.Томилох эрх бүхий рүн нь Баттулга.УИХ зөвхөн зөвшилцөх саналд л хариу өгсан төдий
Зочин · 2017/12/21
МАНАН ЯЛСАН БАТТУЛГА АА
zochin · 2017/12/21
battulgaig odoo l harj dee
zochin · 2017/12/21
battulgaig odoo l harj dee
Зочин · 2017/12/21
Монгол. Яллаа гээд л байсан
Зочин · 2017/12/21
Chadahuu Battulgiig shudraga hun mon esehiig harj l baiy daa Hurts aimar shantaaj hiideg hun bna lee
үнэн бол · 2017/12/21
ТЭГВЭЛ одоо М. Энхболдыг зайлуулахыг үзэх үлдлээ.