Өнөөдөр өглөө Б.Лхагсүрэн гуайн эмчилгээний зардлыг Ерөнхийлөгч бүрэн хариуцахаар боллоо гэсэн мэдээлэл тархсан. Тэгвэл энэ мэдээлэл худал мэдээлэл байсан гэдгийг сэтгүүлч Б.Сарантуяа мэдээллээ.

Тэрээр хэлэхдээ: "Бавуугийн Лхагвасүрэн багшийнхаа гэрт нь очиж уулзаад ирлээ. Өчигдрөөс эхлэн нийгмийн сүлжээгээр тарсан мэдээлэлтэй холбоотой нэгэн залруулга хийх хэрэгтэй санагдлаа. Түүний эмчилгээний зардлыг МУ ерөнхийлөгч болон Миат компани хариуцна гэсэн мэдээлэл үнэн болохыг лавлахад хоёр хөгшин өөрсдөө мэдээгүй сууж байна аа. "Одоогийн байдлаар албан ёсоор холбогдсон хүн байхгүй. Төр түмэн минь туслах байлгүй дээ" гэж сууна. Гэхдээ эндээс нэг бодол төрсөн нь үнэн худал нь мэдэгдэхгүй янз бүрийн цуурхал тарж энэ их цуу яриан дунд багш маань гар дээрээ авсан бодит тусламжгүй үлдэж хагалгаандаа орж чадахгүй болох вий хэмээн эмээж байна. Хагалгаа хийлгэхээр товлосон 1 сарын 5 өдөр өнөө мөдгүй боллоо. Бараг л хоёр долоо хоног үлджээ. Тиймээс сайхан сэтгэлт монголчууд минь цаг алдалгүй их яруу найрагчдаа амьдрал бэлэглэх аянаа үргэлжлүүлж эрвийх дэрвийхээрээ туслаарай гэж хүсч байна. Та бүхэн Хаан банк 5077460361 Бавуу Лхагвасүрэн дансанд хандиваа илгээгээрэй. Мөн түүний номыг худалдан авахын хүсвэл Bazarsuren Batchuluun дүүтэй холбогдон аваарай. Энэ мэдээг олонд түгээж өгнө үү.
Буяны өглөг тань бум бумаар арвижиж 
Бурхан сэтгэл тань таныг дээдэд хөтлөх болтугай" гэжээ.