Б.Хурц хүлээгдэж байсан Элчин сайд нарыг хөлдөө чирэв үү?
2017/12/25
Өнгөрсөн баасан гаригт Ерөнхийлөгч Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Элчин сайд нарын томилгоотой холбоотой асуудлаар албан бичиг хүргүүллээ.
ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох боломжгүй гэж үзэж буйгаа Ерөнхийлөгч илэрхийлсэн байна. УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн пүрэв гаригт чуулганы нэгдсэн хуралдаан дээр томилгоог Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний хүрээнд хийсэн гэсэн ч Ерөнхийлөгч өөр байр суурьтай байгаа гэдгээ Ерөнхий сайдад илгээсэн албан бичигт дурджээ.
Ерөнхийлөгч “ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар явуулах эсэх асуудалд хүлээзнэх шаардлага үүссэн. Учир нь Б.Хурцыг Элчин сайдаар томилох тухайд УИХ-тай зөвшилцөх явцад анхаарал татсан олон асуудал яригдсан тул энэ бүхнийг тодорхой болтол Ерөнхийлөгчийн зүгээс томилж явуулах боломжгүй” гэжээ.
Мөн Ерөнхийлөгч ганцхан Б.Хурцад хориг тавьсангүй. Хүлээгдэж буй Элчин сайд нарын асуудлыг хөндөж заримыг нь томилох боломжгүй гэдгээ илэрхийлэв. Тухайлбал Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Г.Тэнгэрийг, Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Чимгүүндарийг, АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ё.Отгонбаярыг томилох тухай асуудлыг УИХ-ын хуралдаанаар хэлэлцэн зөвшилцсөн. Гэвч Элчин сайдад нэр дэвшигчид тухайн албыг хаших насны шалгуурыг хангаагүй, томилохдоо төрийн албаны мерит зарчмыг зөрчсөн болон Монгол Улсын гуравдагч хөрш орнуудад суух Элчин сайдын өндөр хариуцлагатай албыг зохих төвшинд хашиж чадахгүй гэж үзэж байгаа учраас Итгэмжлэх жуух бичгийг гаргах боломжгүй байна” гэжээ.
Түүнчлэн Элчин сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн С.Баяр, Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Энхсайхан нарыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр УИХ-д хандсан байгаа. Элчин сайд С.Баяр нутагтаа бүрмөсөн буцах өргөдлөө өгснийг Засгийн газрын 2017 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн бол Элчин сайд М.Энхсайханыг өнөөг хүртэл эгүүлэн татах асуудлыг УИХ хэлэлцээгүй байна.
Иймд эдгээр асуудалд анхаарахын сацуу дээр дурдагдсан дөрвөн улсад суух Элчин сайдад томилуулах хүмүүсийн нэрсийг холбогдох хуулийн дагуу ойрын үед шинээр санал болгоно уу” хэмээжээ. Тэгэхээр Б.Хурцын томилгоо Ерөнхийлөгч дээр гацлаа. Б.Хурц ганцаараа биш хүлээгдэж байсан Элчин сайд нарыг хөлдөө чирээд үлдэх нь бололтой.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2017/12/27
Баттулга ерэнхийлэгч зэв шийдсэн. 60 тэрбумын 3 луйварчинг элчин болгохгvй нь зэв.
Зочин · 2017/12/27
Баттулга ерэнхийлэгч зэв шийдсэн. 60 тэрбумын 3 луйварчинг элчин болгохгvй нь зэв.
Зочин · 2017/12/26
Хурцын хувьд ёрөнхийлөгч сүрхий шударгадаа ч биш аргагүй олон нийтийн хэл амны шахаанд ороод л тийм шийдвэр гаргав даа Уг нь өрөө эхэлж энэ хүний нэрийг дэвшүүлж олон н йтийн эгдүүцлийг хүргэсэн шүү дээ Одоо бас Японд элчингээр Аса Давгадоржийг явуулах нь гээд л шуугиад байна Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэдэг шиг ухааныхаа хэрээр сэтгэх юм даа Боловсролгүй хүн ёрөнхийлөгч болгосны горыг ч амсах нь дээ манай улс Бүдүүлэг танхайгаараа дуудагдаж хөөгдөж явсан хүн эргээд элчин гээд ирвэл Япончууд яах болоо Өөрсд йг нь доромжлоод байгаа .м шиг л санах байх даа
иргэн · 2017/12/25
муу юм хар мөртэй гэдэг л болчихвуудаа. Гэхдээ Канад,Япон улсад суух элчин сайдууд үнэндээ балчирданаа. Үүнд Ерөнхийлөгч зөв шийдвэр гаргалаа гэж бодож байгаа.
zochin · 2017/12/25
ashgui de neg uym gatsav uiu he he shudarga bn bayrlalaa eronhiilogchoo
zochin · 2017/12/25
ashgui de neg uym gatsav uiu he he shudarga bn bayrlalaa eronhiilogchoo
zochin · 2017/12/25
гомо мөнхөө гэж хэн бэ. тэр бол бага насны эрэгтэй хүүхэд сонирхдог бэлгийн гаж донтон, хүн доромжилж кайф авдаг нэг төрлийн сэтгэцийн өвчтөн. бараг маньяк гэж хэлж болно. ижил хүйстнүүдийг өрөвдөөд байдаг. дотор нь адгийн новшнууд мэр сэр байдаг бололтой
ЗОЧИН · 2017/12/25
Батгана суусан газар баастай Бадарчин явсан газар Балагтай гэж Хурцыг л хэлж дээ