Монгол бүсгүй Азийн гоо сайхны хатан хаанаар шалгарчээ. Тодруулбал, Мьянмар улсад болж өнгөрсөн "Miss & Mrs Asia Noble Queen International" Азийн тэргүүн гоо бүсгүй шалгаруулалтад Монгол Улсаа төлөөлөн оролцсон Нармандахын Мишээлт хэмээх бүсгүй тэргүүн байрт шалгаран титмийн эзэн болжээ. Шалгаруулалт энэ сарын 19-22-нд Мьянмарт болсон бөгөөд шилдгүүдээ өнгөрсөн баасан гаригт тодруулжээ. 

 

Н.Мишээл нь 1999 онд төрсөн, энэ жил 18 настай бөгөөд Монгол Улсын Боловсролын их сургуулийн хоёрдугаар курст суралцдаг юм байна.