Тавин сая төгрөгийн эзнээр Н.Учрал гишүүн тодров уу
2017/12/26
Өнгөрөгч 2016 оны сонгуулиар хуульч Х.Бат-Ялалт, сэтгүүлч Т.Алтаншагай нарт “Монос”-ын Л.Эрдэнэчимэг “Насны зээл” болох 50 сая төгрөгийг авахгүй хэмээн тэдний утсанд мессэж илгээн дансанд нь мөнгө хийчихсэн тухай хэвлэлээр нэг шуугиж байсныг уншигч та санаж байгаа байх. Хуульч, сэтгүүлч хоёрын хувьд 50 сая төгрөг гэдэг бага мөнгө биш, гэтэл микорфони, хуулийн гарын авлахаас өөр гайхуулах зүйлгүй эрхэм хоёр маань 50 сая төгрөгөөс татгалзан боодолтой мөнгө тавьж байгаад хэвлэлийн хурал зарлаж байсан даа. Тэр хоёр шүү дээ. Үүнээс харвал энэ хоёр амьтан тийм шударга хүмүүс үү, эсвэл энэ хоёр лүд чинь лут гэгч нь баяжиж орхив уу гээд олон асуудал дагуулсаар үлдсэн. Миний хувьд энэ хоёрын шударга хүмүүс, лут баян гэдэгт итгэж чадахгүй юм, харин цаана нь ямар баян захиалагч байв аа гэдэг л асуулт хэвээрээ үлдсэн юм.
Тухайн үед “Т.Алтаншагай, Х.Бат-Ялалт нарын зуузай холбосон ажиллагаа байв уу, эсвэл Г.Уянгатай хамтарсан ажиллагаа байв уу. Бүр алсаас ухвал ч юм гарч мэдэх байх. Магадгүй нэг тойрогт нэр дэвшиж байгаа Н.Учралын шидсэн “мөнгөлөг” бөмбөг үү гээд олон асуудал ургаж байна даа. Н.Учралын хувьд мөнгөлөг бөгөөд магадлал бүхий нөхөр гэх хүмүүс ч цөөнгүй байна. Ёстой нөгөө кинонд гардаг шиг “Бишээ цаад эзнийг нь ...” гэдэг л болж байна. Эзнийг нь олчих юм сан” хэмээн хүртэл бичиж байсан ч эзнийг нь олж чадалгүй өнөөдөрт ирсэн.
Харин нэгэн улстөрийн ажиглагч энэ 50 сая төгрөгийн ар талд УИХ-ын гишүүн Н.Учрал байсан гэх мэдээллийг дэлгэнэ хэмээсэн зүйл ярив. Тодотгож хэлбэл Т.Алтаншагай, Х.Бат-Ялалт нарын буцаагаад үзэн ядаад байсан 50 сая төгрөгийг Н.Учрал гишүүн нугалаад өгчихсөн бололтой зүйл ярив. Хардлага байж болох ч үүнд үнэний магадлал байхыг үгүйсгэхгүй. Ямартай ч Н.Учрал, Л.Эрдэнэчимэг хоёр Сонгинохайрхан дүүргийн 72 дугаар тойрогт тулсан. Харин сэтгүүлч хуульч хоёр маань хэн нэгний санал хуваах, тойрог үймүүлэх зарчмаар нэрээ дэвшүүлсэн байх магадлалтайг эрхэм хоёрын тойрог самарсан маргаанаас харж болно.
Энэ бүх болж өнгөрсөн үйл явцаас харвал ажиглагчдын хардаж байгаагаар гэнэт баяжсан Х.Бат-Ялалт, Т.Алтаншагай хоёрын буцаан шидээд байсан 50 сая төгрөгийн ар талд Н.Учрал гишүүн байсан гэхэд болохгүй зүйл алга. Н.Учралын хувьд муу сэтгүүлч, хуульч хоёрт 50 сая төгрөгийг хэд ч нугалаад өгчих эцгийн буян бий. Ямартай ч 50 сая төгрөгийн ар талд Н.Учрал гишүүнийг бий хэмээж байгаа ажиглагчийг баримт дэлгэн мэдээлэл хийхийг л хүлээж сууя даа.
Х.Баатар
Шуурхай.мн
Zochin · 2017/12/26
Ter bichleg baigaagui bol erdenechimeg gishuun baih bailaa.yun nusan batsaan
Zochin · 2017/12/26
Ter bichleg baigaagui bol erdenechimeg gishuun baih bailaa.yun nusan batsaan
zochin · 2017/12/26
uchral gej neg shal erguutsen shunalin tip bn odoo bas dahin songogdoh sanaatai ooriigoo ood uruugui reklamdaad erdenechimeg gej neg hogtson shudtei muuhai avgai ene 2 yag taarsan taar shuudainuud

Эрдэнэчимэг гэж ёстой муухай хүүхэн · 2017/12/26
Эрдэнэчимэг гэж ёстой муухай хүүхэн. Өөрөө биелүүлэхгзүй байж хууль гаргана. Ард түмнийг жинхэнэ дорд үздэг хүүхэн.
Эрдэнэчимэг гэж ёстой муухай хүүхэн · 2017/12/26
Эрдэнэчимэг гэж ёстой муухай хүүхэн. Өөрөө биелүүлэхгзүй байж хууль гаргана. Ард түмнийг жинхэнэ дорд үздэг хүүхэн.
иргэн · 2017/12/26
Шаамий Эрдэнэчимэгийн архи, тамхи, сээкс 3-ын тухай бичлэг, Баярцогт хуужаагийн офшорын хэрэг АН-ын өнгөрсөн сонгуульд цэвэр тавиулахад их үүрэг гүйцэтгэсэн шүү кк
САНА! · 2017/12/26
Уянга авгайн хорийг мартаагүй ээ. Ингэж захиалгаар нэрээ цэвэрлэх н; дэндүү оройтсон Уянгаа.
Зочин · 2017/12/26
тэр бичлэгийн Уянга Учралтад зарсан гэдэг шдээ
Зочин · 2017/12/26
тэр бичлэгийн Уянга Учралтад зарсан гэдэг шдээ
Zochin · 2017/12/26
4nugalaad 200say ogson geed bdan bizdee ali sobguuliin ueeer