Нөхрөө танихаа болилоо
2017/12/27
Нөхөр бид хоёр бусдын л адил залуу хос. Дэмжээд байр, машин бэлэглэх аав ээжгүй болохоор бүхнийг л тэгээс нь эхэлж байна. Нөхөр маань Солонгос руу гурван сар ажиллахаар яваад, би уурхайд ажиллаж байгаа. Арай гэж нэг юм байранд орсон. Гэхдээ нэг гэр бүл гэхээс санаа зовмоор тусдаа амьдарсаар жил гаран болж байна. Яагаад гэхээр би уурхайд ажилладаг болохоор гэртээ байхаасаа байхгүй нь их. Нөхөр мөнгө олно гээд хөдөө гадаа хамаагүй явдаг.
Би нэгдэхээс эхлээд 10 хоног амарч байгаа. Нөхөр сая даваа гарагт ирсэн. Овоо нэг юм гэртээ тааралдаад хамт байсан чинь би нөхрөө ерөөсөө танихгүй болчихож. Танихгүй хүн шиг нэг л сонин, бас бид хоёр хоорондоо таарч тохирохгүй хэрүүл хийчих гээд байдаг болчихлоо.
Энэ байдлыг засахын тулд би ямар нэг юм хийх ёстой л байх. Би ажлаасаа гараад өөр ажилд орох уу? Ажлаасаа гарчихаар байрны зээлээ төлнө гээд нөхрийн ачаалал нэмэгдэнэ. Гарахгүй байхаар дахиад л тусдаа нэг сонин байдал үргэлжилнэ. Яавал дээр вэ?
зочин · 2017/12/27
бие холдохоор сэтгэл холдож бгаа хэрэг.ажлаасаа гарч хажууд нь амьдарсан нь дээр .
туршлага · 2017/12/27
хүүхэдгүй бол салсан нь дээр байдаг юм даа
чука · 2017/12/27
бие холдохоор сэтгэл холдож бгаа хэрэг.ажлаасаа гарч хажууд нь амьдарсан нь дээр бхаа.