Монгол улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 106 жилийн ой өнөөдөр тохиож байна
2017/12/29
911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 сарын 29-нд Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гаргаж байсан түүхэн өдөр тохиож байна. 105 жилийн өмнөх энэ өдөр тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг байгуулсан юм. Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсвал зохих түүхт үйл явдал мөн. Энэхүү Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс болсон билээ.
Соцализмын он жилүүдэд энэхүү түүхэн чухал өдрийн үнэ цэнийг ойшоолгүй ирсэн ч УИХ-н 2007 оны 8 сарын 16-ны хуулиар 12 сарын 29-г нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгон улмаар 2011 оны 12 сарын 23 өдрийн хуулиар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор хуульчилсан билээ.
Ерөнхийлөгчийн оролцох хөтөлбөр:
- 11:00 2017 оны Олон улсын шилдэг Монгол судлаачид шагнал гардуулна.
- 11:40 Төрийн ордонд Төрийн шагнал гардуулна.
- 13:00 Чингис хааны хөшөөнд цэцэг өргөнө.
- 14:00 Чансаа өндөр 128 бөхийн барилдаан эхэлнэ.
Та бүхэнд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийн мэнд хүргье.
Burkhanii shashing deedelsen uls ornuud uudulsungui · 2017/12/29
Balba. Tuvd. Mongol hezee hugjih bol do. Ydaj sukh janjiniihaa zurgiig taviagui bh ym. Bogd haan mongol hun bish shuu de
ул мэдэх · 2017/12/29
За мэдэхгуй Юм даа, Богдыг хогийн чацга Гэж киноноос харсан. Ногоо Сух жанжин юу болсон бэ
Баяраа · 2017/12/29
Ардын хувьсгал гэж юм байгаагүй шүү дээ. Хүрээг Борон чөлөөлөөд гаминг Монголоос хөөгөд гаргачиасан. Ёстой ард түмнийхээ эсрэг л хувьсгал хийсэн байх даа
Баатархүү · 2017/12/29
Яамай даа. Ядаж энд Сүхбаатар гэгч байхгүй байгаа нь
Баатархүү · 2017/12/29
Монголын түүхээ, ялангуа 1900 оноос хойших түүхээ хэзээ үнэнээр нь бичих вэ?
Зохиомол түүхээр толгойгоо угаалгамааргүй байна