Японы электрон барааны могул гэгддэг “Sony” компани өөрсдийн шинээр бүтээсэн “Xperia Z” таблетаа ирэх гуравдугаар сарын эхээр тус улсад худалдаалж эхлэхээр болсон тухайгаа мэдэгджээ. Харин таблетийн үнэ болоод дэлхийн бусад улс орнуудад хэзээнээс худалдаалж эхлэхийг компанийн зүгээс хараахан товлоогүй байгаа гэнэ. 

Хамгийн нимгэн буюу 10.1 инчийн дэлгэцтэй уг таблет нь “Apple” компанийн “iPad mini”-ээс нимгэн гэдгээрээ онцлог аж. Харин жин нь 481 грамм бөгөөд ус нэвтрүүлдэггүй давуу талтай, андройд 4.1 үйлдлийн системтэй юм байна. Түүнчлэн “Xperia Z” таблет нь 1.5GHz quad-core процессортой, хоёр гигабайтийн шуурхай санах ойтой, 8.1 мегапикселийн “Exmor R” камертай аж. 

 

 

Э.АНХТУЯА