Газар чөлөөлөхөөр очсон цагдаа нарыг худалдаа эрхлэгчид эсэргүүцжээ
2018/01/03
Нийслэлийн Баянгол дүүрэг Төмөр замын хажууд байрлах 1000 машины авто захыг нүүлгэх шийдвэр аль эрт гарсан ч биелүүлэхгүй өдий хүрчээ. Уг газрыг албадан чөлөөлөх гэж өнөөдөр цагдаагийн албаныхан очсон ч худалдаа эрхлэгчдийн эсэргүүцэлтэй тулгарсан байна. Гэвч худалдаа эрхлэгчид болон цагдаа нарын хооронд үл ойлголцол үүсч, маргалдан, зарим худалдаа эрхлэгчдийг баривчлахад хүрчээ.
"Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэг цагдаагийн байгууллагатай хамтран авто худалдаа эрхлэгчдийн машиныг ачиж, уг газрыг албадан чөлөөлсөн байна. Авто худалдаа эрхлэгчдийн зүгээс уг газрыг 2007 оноос эхлэн тордож, 1 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байтал шийдвэр гаргах төвшний хүмүүсийн оролцоотойгоор хууль бус шийдвэр гаргаж, ажиллах боломжгүй болголоо гэж мэдэгдэв. “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн зүгээс "1000 машины зах байрлаж буй газар нь анхнаасаа манай мэдлийнх байсан. Хөрөнгө мөнгө боломжгүй байсан учраас 2006 оноос “Даяар хас” компанид түрээслүүлсэн. Гэрээний хугацаа 2016 онд дууссан. Одоо дээрх газарт орчин үеийн төмөр замын вокзал барина" хэмээн мэдэгдлээ.
R · 2018/01/03
ymiig yadaj unen bichmeer ym haana 1 terbumiin hurungu oruulalt bnaa. nudend haragdah ym alga heden tumur tortoi hashaa manaachiin ambaar bn. ene ni odo 1 terbum hureh uu
зөв, · 2018/01/03
2018 ОНЫ ХАМГИЙН САЙН ШИЙДЭЛ БОЛЛОО.
zochin · 2018/01/03
tur tumur nuuree gargah heregtei,huuguud garahgui bol boroohoidood garga
Зочин · 2018/01/03
Davarsan novshnuud vee. bugdig ni huuguud garga
gsrga · 2018/01/03
hotoos garga naaduulaa daraa ter da hureeg gargaarai
gsrga · 2018/01/03
hotoos garga naaduulaa daraa ter da hureeg gargaarai