Хоорондоо зайлшгүй нягт уялдаатай хамтран ажиллах ёстой байгууллагын удирдлагууд хамтран ажиллах гэрээ байгуулдаг гаж үзэгдэл Монголын төрд бий болоод байна.

Энэ явдал даамжирч нэг аймгийн сумын удирдлагууд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан хачирхалтай явдал Булган аймагт болжээ.

Тодруулбал Булган аймгийн Сайхан сум, Баян-Өндөр сумдын Засаг дарга нар харилцан хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурчээ. Санамж бичгийн зорилго нь "Хууль тогтоомжоор тогтоосон чиг үүргийн хүрээнд хамтран ажиллах, харилцан дэмжлэг үзүүлэх, хамтын үйл ажиллагааг дэмжиж, туршлага солилцоход чиглэж байна. Хамтын ажиллагааны хүрээнд төрийн албан хаагчид, багш, эмч нар харилцан туршлага солилцох, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, үйлдвэрлэлийг хөгжүүлэх. урлаг, спортын нөхөрсөг арга хэмжээ зохион байгуулах зэрэг олон талт ажлуудыг тусгасан байна" гэжээ. Ийнхүү нэг аймгийн сумын дарга нар хамтран ажиллах гэрээ байгуулсан "тэнэглэл"-ийн анхдагч Булганаас төрлөө.

 

Л.Ганзориг