"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 49 хувийг төрийн өмчид 100% авах шийдвэрийг Засгийн газар гаргалаа
2018/01/04
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэр гарав.
ОХУ-ын эзэмшиж байсан "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 49 хувийг "Монголиан коппер корпораци"-аас төрийн өмчид буцаан авах боллоо. Үүнтэй холбогдуулж "Монголиан коппер корпораци"-аас ОХУ-д төлсөн 400 сая 272 мянган ам.долларыг харилцан суутгал хийх замаар шилжүүлэх болжээ.Ингэхдээ Монгол Улсын Хөгжлийн банк, Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд олгосон зээлүүд, Сэлэнгэ аймагт орших концессын гэрээ зэргийг харилцан суутгал хийх юм байна.
Засгийн газрын шийдвэрийн дагуу Уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр" ХХК 100 хувь Монгол Улсын төрийн өмч болж байгаа юм.
шаабар · 2018/01/04
Сонин л шийдвэр байна. Яг нөгөө таван толгойн ордыг төрийн мэдэлд авсан шиг хуйвалдаан хийгдсэн юм биш үү. Төлбөрийг буцаан олгох нэрээр гаргаснаас нь хэд дахин илүү мөнгө буцаан олгоно гэсэн үг дээ. Мөнгө угаадаг л нэг арга явагдчих шиг боллоо доо. Ёстой дураараа дургицгаахаас өөр яалтай.
Зочин · 2018/01/04
hydlaa yriad bgaarai