Монгол улс Чингис бондын өрийн үлдэгдэл 127 сая ам.долларыг төлөв
2018/01/05
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Чингис бондын өрийг төлөх гүйлгээг баталгаажууллаа.
Манай улс 2012 онд буюу Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн Засгийн газрын үед 1.5 тэрбум ам.долларын зээл авсан. Үүний 500 сая ам.долларын үлдэгдэл 127 сая ам. доллар, хүү болох хоёр сая ам. долларыг төлж барагдуулав.
Сангийн яаманд болсон өрийг шилжүүлэх үйл ажиллагааны үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ, “ Монгол Улс энэ онд нийт 3.5 их наяд төгрөгийн их өр төлнө. Өнөөдөр 500 сая ам. долларын өрийн үлдэгдлийг нээлттэй шилжүүлж байна. Сангийн яамнаас Монгол Улсын өрийн дэвтэр гаргасан. Өглөө болгон өртэй гэдгийг бид санах үүднээс өрийн жагсаалтыг гаргалаа. Үүний дараагийн өр бол нэг тэрбум ам. доллар байгаа” хэмээн тодотгон Засгийн газрын тэргүүнд өрийн жагсаалтын дэвтрийг гардуулсан юм.
Зочин · 2018/01/09
сайхан юм болж дээ.ха ха
Altanhuyagiin gai lanchig yum daa!!! · 2018/01/05
ertei bol eedlehgyi gegchiin ygiin yne ene dee!!!Mongol mini zeb zohistoi zamaar yabsan bol yalaa gej ene ikhe er tabih be?Altanhuyag bol idej yysan ni ynen nobs syy!!!
ИРГЭН · 2018/01/05
ХЭНИЙ ТАВЬСАН БОНДЫН ӨРИЙГ ХЭН ТӨЛӨВ ӨӨ ГЭЖ