Ерөнхий сайд У.Хүрэлсүх:Татвар нэмсэн нь миний биш Ж.Эрдэнэбатын үед гарсан шийдвэр
2018/01/05
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2018.01.05/ Сангийн яаманд ажиллав.
Энэ үеэрээ Монгол Улсын Засгийн газрын 2012 онд 1.5 тэрбум ам.долларын Чингис бондын эхний 500 сая ам долларын өрийг хийх ёслолд оролцов. Энэ үеэрээ тэрбээр : “Ардчилсан нам 2012 онд УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, Засгийн эрхийг авсныхаа дараа 1.5 тэрбумын Чингис бонд босгосон. Түүний 500 сая ам.долларыг бид бонд гаргаж, барагдуулж байна.
УИХ-ын 2016 оны сонгуульд МАН ялж, Засгийн газраа байгуулсан. Энэ үед эдийн засаг маш хүнд байсан. Монгол Улс дампуурах уу, Олон улсын валютын сантай хамтарч хямралаас гарах уу гэдэг сонголттой тулсан. Тэр үед би Шадар сайд байсан. Бид улсаа дампууруулж болохгүй гэж үзэн, Грек шиг болж болохгүй гэж шийдсэн.
Тийм учраас Олон улсын валютын сантай хамтарч ажиллах хоёр дахь замыг сонгосон. Энэ сонголт зөв байжээ гэдэг нь өнөөдөр батлагдаж байна. Зарим улс төрчид Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан нь эдийн засгийн өсөлтийг хангахгүй байна гэж ярьж байгаа, энэ хүмүүс бол эдийн засгийг дампууруулсан хүмүүс шүү гэдгийг хэлье. Хэдийгээр өнөөдөр Чингис бондын 500 сая ам.долларын төлбөрийг бонд хийж төлж байгаа ч эдийн засагт гарсан эерэг үзүүлэлтүүд нь амжилт байлаа. Мөн Шинэ Засгийн газар гарч ирээд татвар нэмээгүй. Өмнөх Засгийн газрын үед гаргасан шийдвэр юм шүү" хэмээв.
irgen · 2018/01/07
Trump shig huuchin zasagiin hiisen aldaag zasaj bolno shdee hysvel, chadahgui l baina shdee
irgen · 2018/01/07
tegeed ter yeiin hynii hiisen umiig zuzalj bolno shdee, hudlaa l baihgui yu, itgej baisan umdaa ene hynd ard tymen
Зочин · 2018/01/06
өөрөө МАН биш юм шиг их солиорноо хүрэлсүх урвагч
иргэн · 2018/01/05
АЛЬ НАМЫН ТАВЬСАН БОНДЫН ӨР БИЛЭЭ ЧИ Ч БИ Ч ӨР ТАВЬСАН БОЛЖ ТӨЛЖ БАРАГДУУЛАХ НЬ ДАМЖИГГҮЙ ЗГ-ИЙН ӨРНӨӨСӨӨ САЛАХ ГЭСЭН АРГА ШҮҮ БУРУУДАХ ЗҮЙЛГҮЙ ШҮҮ ЭНЭ ӨРИЙГ НЬ ТАТВАР НЭМЖ ДАРАХ ГЭХЭЭР ЭСЭРГҮҮЦЭЭД БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМЫНХНЫГ Л ГАЙХААД БАЙХ ЮМ ....
Зочин · 2018/01/05
Хэрэв буруу гэж үзэж байгаа бол буцаагаад болиулчих эрх нь чамд байна шүү дээ Хэрэв нэмэх нь зөв байсан бол энэ зөв шийдвэр байсан гэдгийг хэлнэ биз Би нэмээгүй Өмнөх засгийн газар нэмсэн гэж бусад руу бухсан маягтай хариулт хэлэх чинь төрийн хүнд зохимжгүй хариулт байна Та нар чинь нэг л намынх биз дээ Ийм хударгагүй зан гаргахаа больчих Эр хүн шиг бай л даа
Зочин · 2018/01/05
Хэрэв буруу гэж үзэж байгаа бол буцаагаад болиулчих эрх нь чамд байна шүү дээ Хэрэв нэмэх нь зөв байсан бол энэ зөв шийдвэр байсан гэдгийг хэлнэ биз Би нэмээгүй Өмнөх засгийн газар нэмсэн гэж бусад руу бухсан маягтай хариулт хэлэх чинь төрийн хүнд зохимжгүй хариулт байна Та нар чинь нэг л намынх биз дээ Ийм хударгагүй зан гаргахаа больчих Эр хүн шиг бай л даа