Үс засуулбал: Өлсөж ундаасна
2018/01/06
Үс засуулбал: Өлсөж ундаасна
Наран ургах, шингэх: 08.35-17.18
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Мод
Аргын тооллын 1 сарын 6, Санчир гараг. Билгийн тооллын 20, Бага морь одтой, шар нохой өдөр. Өдрийн наран 8 цаг 35 минутад мандан, 17 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.