Монголыг үгүй хийж байгаа ганц юм нь авлига. Ийн хэлэхийн учир нь төрийн томчуудаас гадна дунд шатны хурган дарга нарын авлига, хээл хахуулын асуудал жинхэнэ утгаараа цэцэглэж, төрийн албыг аалзны шүлс шиг ороочихлоо. Яг үнэндээ монголчууд томчуудын хэтэвч, бэл рүү хэт анхаараад тэдний доор байгаа шат шатны дарга нар төсвийн мөнгөөр хээв нэг хөрөнгөжөөд байгааг анзаардаггүй.

Тухайлбал, өнгөрсөн оны хоёрдугаар сарын 8-ны өдөр АТГ-ын алба хаагчид Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга асан Д.Даваасамбыг авлига авч байхад нь баривчилж байсан. Тэгвэл бүтэн 11 сар шалгагдаж буй эл хэрэг ямар шатандаа явж байгаа бол гэдэг анхаарал татаж байна.

Учир нь АТГ-ын алба хаагчид тусгай ажиллагаа явуулж байхдаа Д.Даваасамба, Үнэлгээ Аудитын хэлтсийн дарга асан П.Бүнчинжав, мэргэжилтэн С.Баярхүү, мөн авилга өгсөн гэх “Оюут цагаан барс” компанийн захирал Ц.Анхбаяр нарыг үйлдэл дээр нь илрүүлсэн гэх сүржин мэдээллийг хэвлэлийнхэнд өгч байсан удаатай. Тиймээс энэ хэрэг яагаад ийн удах болов гэдгийг эргэн асууя. Нэг хэсэг замбараагаа алдаж, бүр ил цагаандаа гарч байсан энэ үзэгдэл сүүлийн жилүүдэд ядаж л айдастай болж, далд хэлбэрт орсон ч илчлэгдсэн нь тэр юм.

Үргэлжлэлийг