Хүний юм амттай
2018/01/09
Би 30 настай. Тогтсон ажилтай энгийн л нэгэн. Гэхдээ миний нөхөр өмнө нь гэрлэж байсан. Би салгаж авч суусан гэж хэлж болно. Угаасаа л эмэгтэй нь буруутай эрэгтэй нь зөвтэй хорвоо шүү дээ.
Тэр эхлэж эхнэрээ араар нь тавьж надтай зууралдаж намайг эргүүлээгүй бол би ч гэсэн юу гэж дурлах вэ дээ. За тэр ч яахав бид 2 нийлээд 7 жил болж байна. Гэхдээ сүүлийн үед бидний харилцаа хөндийрсөн. Орондоо ч тэр. Гэтэл бас хаанаас ч юм гэнэт бас нэг эхнэртэй залуу гараад ирсэн. Хөндийрсөн харилцаатай байсныг ч хэлэх үү анхаарал халамж дутсаныг ч хэлэх үү тэгээл учир ургаж эхлэсэн. Ингээд харахаар би эхнэртэй хүмүүсийн соронз шиг л байх юм. Анх 20той байхдаа л хүний нууц болж байлаа. Тэсэхгүй салаал одоогийн нөхрийнхөө нууц байлаа. Тэгээд энэ хугацаанд дандаа л эхнэртэй хүмүүс надтай холбогдох гэж элдэв янзаар үзэхийг нь яана. Одоо ч энэ байдал үргэлжилсээр.
Тэгээд ч тэр үү сүүлдээ энэ байдалдаа дасах шинжтэй. Танилцая гэсэн залуу болгон гэр бүлтэй байх юм даа. Яг яах ёстой юм болдоо би?
баагий · 2018/01/09