Зураач Эдвард Мункийн алдарт "Хашгираан" зургийн тухай
2018/01/09
Алдарт зураач Эдвард Мункийн Хашгираан хэмээх энэхүү зураг нь нийт 4 хувилбараар зурагдсан байдаг бөгөөд Мунк уг бүтээлээ сэтгэл гутралын өвчинд нэрвэгдээд байх үедээ бүтээсэн ба өөрийн сэтгэл доторх зовлон шанлалаа бүрэн илэрхийлхийн тулд 1 зургийг олон янзаар зурсан гэх яриа ч байдаг байна.Үүгээр ч зогсохгүй уг зурганд 2 янзын тайлбар байдаг ба нэг нь гол баатар өөрөө айдаст автан орилж байгаа эсвэл хүрээлэн байгаа орчноос гарсан муу ёрын дуу чимээнээс хамгаалж чихээ дарсан гэх.
Хочим Эдвард Мунк сэтгэл гутралын эмчилгээнд орж түүнээсээ хойш уг зургаа үргэлжлүүлэх нь битгий хэл ойртож ч байгаагүй гэдэг ба "Би нар шингэхийн алдад 2 найзтайгаа явж байтал тэнгэр цусан улаан өнгөтэй болж, би гэнэт ер бусын хүчинд автагдах мэт болсон.Хөдөлж ч чадалгүй хөшин зогсоход найзууд маань харин холдоод явчихсан.Бас би хотын дээгүүр галын дөл ч юм шиг цус ч юм шиг зүйл бүрхсэн байхыг олж хараад хамаг бие минь дагчин чичирч хачин жигтэй дуу чимээг сонсож билээ" хэмээн ярьсан байна.
Харин уг зураг ихэд үнэд хүрсэн бөгөөд Нью-Йорк хотод болсон нэгэн дуудлага худалдааны үеэр 119.922.500 доллараар зарагдаж уран зургийн түүхэнд нэгэн гайхалтай амжилтыг тогтоож байсан байдаг гэнэ