Хацү башёгийн банцүкэ гарч, макүүчид Монголын 6 сумоч барилдахаар болжээ
2018/01/10
Японы мэргэжлийн сумо бөхийн энэ жилийн анхны барилдаан буюу нэгдүгээр сарын Хацү башёгийн банцүкэ гарчээ.
Энэ удаагийн башёд Монголын 22 сумоч хүч үзэхээр болсон. Байна. Макүүчи буюу дээд зиндаанд манай зургаан бөх барилдана. Ийнхүү цөөрсөн нь 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж зодог тайлах болсонтой холбоотой бөгөөд Их сумод дөрвөн ёкозүна хүч үздэг үе үүгээр дуусгавар боллоо.
Зүүн жигүүрийг 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, барууныг ёкозүна Кисеносато манлайлахаар болжээ. анцүкед бичсэн байсан. Харин сүүлийн үеийн мэдээгээр дэвжээнүүдийн хамтарсан бэлтгэлд Кисеносатогийн бэлтгэл тун муу байгаа учир багш нь энэ удаа барилдаад хэрэггүй гэж зөвлөсөн талаар мэдээлжээ. Тэрбээр, 71 дэх Их аварга Какурюү М.Ананд, озэки Гоэйдо нартай зургаа барилдахдаа ердөө хоёр удаа давсан байна. Хоёр башё өнжсөн Какурюү аваргын бэлтгэл тун сайн байгаа аж.
Хацү башёд Тамаваши Б.Мөнх-Оргил, Митакэүми нар сэкиваке, Оношёо, Такакейшёо нар комүсүби цолтой барилдана. Озэки Такаяасү цолоо хамгаалахын төлөө барилдана. Монгол сүмочдоос Ичиножёо А.Ичинноров зиндаа эрс дээшилж маэгаширагийн зүүний нэгээс босох бол Араваши Э. Дөлгөөн дөрөв, Чёошома Г.Мөнхсайхан долоод эрэмбэлэгджээ. Озеки асан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зиндаа доошилж маэгаширагийн 10-т жагссан байна.
Их аварга Хакүхо Ёкозүна цолтой 63 башёд гарч барилдах бөгөөд энэ нь алдарт аварга Китаноүмитэй эн зэрэгцэх юм. Тэрбээр 64 дэх башёд барилдахад л мэргэжлийн сумогийн бас нэгэн дээд амжилтын эзэн болно.
Харумафүжи Д.Бямбадоржийн дуулиант хэргийн хохирогч Таканоива Баасандорж жүрёод барилдах бөгөөд энэ зиндаанд Даншёохо Р.Шижирбаатар, Миторюү Б.Төрболд нар дэвшжээ.
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг