Аймгийн Засаг дарга Д.Батлут “зангиагүй” уулзалт хийлээ
2018/01/10
Орхон аймгийн засаг дарга Д.Батлут аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагын ахмад гишүүд болон сэтгүүлчидтэй 2018 оны анхны уулзалт хийлээ. Тус уулзалтын эхэнд өнгөрсөн оны ажлаа тайлагнан мөн сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулт өглөө. “Зангиагүй” уулзалтанд Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү, ЗДТГ-ын хэлтсийн дарга нар оролцож боловсрол, эрүүл мэндийн салбарт болон иргэдэд тулгамдаж буй асуудлуудын талаар нээллтэй ярилцлаа.
Засаг даргын уулзалтын үеэр Солонгосын Юусон хот руу өнгөрсөн онд хийсэн айлчлалын хүрээнд ажиллах хүч экспортлох анхан шатны гэрээ хэлэлцээрийг хийсэнтэй холбогдуулан тус хот руу явж ажиллах боломж байгаа талаар ярьлаа. Түүнчлэн эрүүл мэндийн салбарт цаашид хэрхэн дэвшилт хийх, ахмад сэтгүүлчдийн нийгмийн асуудлыг хэрхэн дэмжих, “Элэгний вирусгүй Эрдэнэт” хөтөлбөрийн хэрэгжилт, ипотекийн зээлийг хэзээнээс олгож эхлэх болон гэр хорооллын гэрэлтүүлэг зэрэг олон асуултуудад хариулав.