МАН-ынхан нууцаар уулзаж М.Энхболдыг Ерөнхий сайдад зүтгүүлэхээр тохирчээ
2018/01/12
Танхимаа бүрдүүлээд 100 ч хонож амжаагүй Хүрэлсүхийн Засгийн газар огцорч магадгүй гэх мэдээлэл чих дэлсэх болов. Үүнийг сүүлийн өдрүүдэд хэвлэлүүдээр гарч буй У.Хүрэлсүхийн Засгийн газар ганхаж эхэлсэн тухай мэдээллүүдээс харж болох юм.
Дээрээс нь АН-ын дарга нар уржигдар /2018.1.10./ хэвлэлийн бага хурал зарлаж, Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндсөн. Орой нь Ерөнхийлөгч Х.Баттулга ч бас МҮОНТВ-ээр ярихдаа ийм агуулгаар дуугараад авна лээ.
Гэхдээ АН-аас илүү МАН-ын өөрсдийнх нь дотоод байдал У.Хүрэлсүхийн Засгийн газрыг хөндөхөд хүргэсэн байж мэднэ.
Учир нь өнгөрсөн зуны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш эвдрэлцсэн МАН-ынхан өнөөдөр ч эвлэж амжаагүй байна.
Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад МАН-ын 65-ын бүлэг 33:32-оороо хуваагдаад байсан. Тэгвэл У.Хүрэлсүх Засгийн газраа байгуулж, МАН-ын дарга болсны дараа УИХ дахь бүлэгт нь улам олон жижиг хуваагдал үүссэн байна. Хэсэг хэсгээрээ энд тэнд уулзалдаж, Засгийн газрыг, намаа шүүмжлэгсэд олширсон.
Ийм уулзалтууд явсаар илүү бодит үр дүн рүү хөтөлж байгаа бололтой. Ийм мэдээлэл бидэнд ирлээ.
Энэ сарын 9-ний орой УИХ-ын дарга М.Энхболдтой УИХ-ын нэр бүхий 10 гишүүн уулзсан байна. Тэдний хамт “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэ, бас УИХ-ын гишүүн, АН-ын Б.Наранхүү нар байлцжээ. Уулзалт УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн эзэмшлийн нэгэн газарт болсон байгаа юм.
Энэ үеэр гишүүд УИХ-ын дарга М.Энхболдод “...Та бол нам цөөнх байх үед хамаг хүчээ дайчилж ажилласан. Үүний үр дүнд манай нам УИХ-д 65 суудалтай болсон. Гэтэл өнөөдөр та намын даргын ажлаа өгчихлөө. У.Хүрэлсүх бол 2016 оны сонгуулиар байгаагүй. Энэ хүн намд нэг суудал авчирч ч чадаагүй байж өнөөдөр намын дарга, Ерөнхий сайд болчхоод байж байна. Одоо тэр хүн тан руу халдаж эхэллээ. Таны томилсон, таны эргэн тойрон дахь бүх хүнийг төрөөс зайлуулах ажлыг хийж байна.
Маргааш /2018.1.10./ Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн яамны Очирбатыг чөлөөлөх гэж байна. Ийм маягаар бүгдийг чөлөөлөх нь тодорхой. Тиймээс У.Хүрэлсүхийг огцруулж та Ерөнхий сайд болох нь зөв. Сонгуулийн үеэр зарим хүнтэй тохирсон, ярьсан юмнууд ч бидэнд бий. Түүнийгээ биелүүлэх хэрэгтэй байна” гэцгээжээ.
Ийм агуулгаар нэлээд ярилцсаны эцэст УИХ-ын дарга М.Энхболд “...Зүтгэе ээ. Энэ бол миний сүүлчийн карьер. У.Хүрэлсүх намын даргаараа байна биз. Би засгаа авъя” гэсэн байна.
Ингээд тэрхүү нууц уулзалтад оролцсон хүмүүс одоогийн засгийг унагаж, УИХ-ын дарга М.Энхболдыг Ерөнхий сайдад зүтгүүлэхээр болсон байгаа юм.
Ингэхийн тулд дахин есөн гишүүнтэй “тулж” ажиллаж нэгдэхээр болжээ. Тэдний тооцоолсноор есөн гишүүн нэмэхэд МАН дангаараа Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулах саналыг өргөн барих бололцоотой болно. Харин чуулган дээр кноп дарахад АН-ын есөн гишүүн, дээрээс нь У.Хүрэлсүхийг дэмжээд байсан 33-ын бүлгийн гомдогсод нэмэгдэхэд УИХ-ын тухай хуульд заасан “босго” 39 хангалттай бүрдэнэ гэж үзсэн байна.
Энэ долоо хоногийн эхээр ийм нууц уулзалт болж өнгөрлөө. Үйл явдал хэрхэн өрнөхийг харж байя.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Zail · 2018/01/12
ene bol battulgiin hor hurelsukhiig unagaaj MAH-iig ahin butlah horoo nairuulaad eheljee battulgiin horond awtaj bgaa MAH mangaruudiig odoo hohi ni l geheesdee
зочин · 2018/01/12
Энэ юм цоохорлодог хүмүүс юмны цаад наадхыг нятлахгүйгээр шууд л нэг юм сонсвол түүнийгээ сенсаац болгоод тавьчих юм.Жаахан сэтгэхэд яанаа
Иргэн. · 2018/01/12
"Алтай"-н Батэрдэнэ одоо хэн бэ???... ингэхээрээ л асуудал нур нь шдээ???...
Иргэн. · 2018/01/12
Тор тогтвортой байнаг гээд чадваргүй юмнуулал боломж олгоод байж болохгүй л дээ. Огцруулж байж л тор сайжирдаг юмшдээ???... Тэгэхээнр огцруулдахаас муу юм гэж байхгүй ээ???...
Иргэн · 2018/01/12
ЖАРАН тэрбумын мафиин толгойлогч шорондоо орвол дээр шүү монголын төрөөс зайл газрын наймаачин хүүр
шаабар · 2018/01/12
Амжиж авахгүй бол цагаан сарын дараа их хуралтайгаа засагтайгаа унах байх шүү. Өнөөдрийн хувьд татварууд нэмсэн, шатахууны үнэ өсгөсөн, мөнгө саах элдэв арга санаачилсаар байгаа Хүрэлсүхийг яаралтай огцруулах нь зөв зөв. Чадвал шүү дээ.
ИРГЭН · 2018/01/12
ЧУЛУУ ШИДСЭН ТООЛОНД ХЭРҮҮЛ ХЭЛ АМ БОЛООД ЯАХАВ ЭЭ УРДАХ АЖЛАА Л САЙН ХИЙЦГЭЭЕ ЭЭ БИД ХЭРЭЛДЭЖ Л МУУДАЖ Л МӨХӨХ БАЙХ