"Эрийг нас... Уулыг цас..." Францын алдарт жүжигчин Ален Делоны амьдрал, уран бүтээлийн түүхээс
2018/01/12
Франц улсын нэрт жүжигчин Ален Фабиан Морис Марсель Делон 1935 оны 11 сарын 8-нд төржээ. Тэрээр 1960-аад оны үед Европ тивийн хамгийн үнэ цэнэтэй жүжигчин, секс бэлэг тэмдэг хэмээн нэрлэгдэж байсан юм. Түүнийг нэр алдарт хүргэсэн уран бүтээлүүдээс дурьдвал: "Rocco" and "His Brothers" (1960), "Purple Noon" (1960), "L'Eclisse" (1962), "The Leopard" (1963), "Lost Command" (1966) and "Le Samouraï" (1967) зэрэг кинонуудыг нэрлэж болох юм. Ален Делон чадварлаг жүжигчнээс гадна шаггүй бизнесмен эр гэдгийг дэлхий даяар хүлээн зөвшөөрдөг аж. Түүний нэрийн сүрчиг, бугуйн цаг, хувцас, нүдний шил, бичгийн хэрэгсэл, тамхи зэрэг бүхий л төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаалагддаг байжээ.
Ален Делон 1959 онд та бидний сайн мэдэх "Хатан хаан Сиси" киноны гол дүрийн жүжигчин Роми Шнайдертэй кино зураг авалтын үеэр танилцан болзож удаах жилд нь хуримаа хийсэн юм. Гэвч тэдний гэрлэлт удаан үргэлжилсэнгүй. Учир нь Делон эхнэрээ араар нь тавьсан шалтгаанаар хосууд 1963 онд хоёр тийшээ болж байжээ.
Эхнэрээсээ салсан Делон 1694 онд Натале Барделемитэй дахин хуримлаж дундаасаа хүүтэй болсон ч тэд 1969 онд албан ёсоор гэр бүлээ цуцлуулжээ.
1968 онд Делон Францын жүжигчин Мирэйлли Дарктай болзож эхэлснээр хосууд 15 жилийн турш буюу 1982 он хүртэл хамтдаа амьдарсан юм.
Үүний дараа нэрт жүжигчин маань 1987 онд модель Росалие Ван Бриймантай нэгэн дууны зураг авалтын үеэр танилцаж 2002 оныг хүртэл 15 жилийн турш хамт амьдрахдаа дундаасаа хоёр сайхан үрийн аав ээж болсон байна.
Өдгөө 82 настай Ален Делон Швейцарийн Женеви хотод хоёр хүүгийн хамт амьдардаг ажээ.
ЭХ СУРВАЛЖ: www.Seen.mn
Зочин · 2018/01/14
Goe zfluu baizee