УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн саналыг цөөнгүй иргэд дэмжиж байна
2018/01/16
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга агаарын бохирдолтой “Онц байдал” зарлан тэмцэх асуудлаар 2017 оны 12-р дугаар сарын 28-нд УИХ-ын даргад албан бичгээр санал хүргүүлсэн.
Улмаар 2018 оны 1-р сарын 5-нд УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга: "Утаа бол Монгол оронд, бидэнд тулгараад байгаа гай, гамшиг. Үүнээс өөр гай, гамшиг бидэнд байхгүй. Үүнийгээ л шийдэх хэрэгтэй. Намайг 2004 онд анх УИХ-ын гишүүн болоход энэ тухай ярьж л байсан. Өнөөдөр 2018 онд бид утааны асуудлаа яриад л сууж байна...Ийм байдлаар бид цаашаа явах юм бол УИХ-ыг тараах тал дээр санаачилгатай ажиллахаас өөр арга алга...Үнэхээр утааны асуудлаа шийдэж чадахгүй юм бол УИХ гэж байгаад ч хэрэггүй. УИХ өөрөө тараад дахин сонгууль явуулдаг юм уу, яадаг юм. Ийм арга зам руу орохоос аргагүй...Хэрвээ, өнөөдөр утааны асуудлыг шийдэж чадахгүй бол цагаан сар болон цагаан сарын дараа асуудал хүндэрнэ. Их Хурлыг тараах тал дээр санаачилгатай ажиллахаас өөр арга алга. " хэмээсэн билээ.
Уг саналыг АН-ын удирдлага ч дэмжин, УИХ-ын дарга М.Энхболд, МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт татварын нэмэгдлийг цуцлах, агаарын бохирдлыг бууруулах бодитой, үр дүнтэй арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг зогсоох үндсэн гурван заалт бүхий шаардлагыг хүргүүлж, нэн даруй арга хэмжээ авахгүй бол УИХ-ыг тараана гэсэн юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын Үндэсний Олон Нийтийн телевизид ярилцлага өгөхдөө ч "Энэ УИХ-аас олигтой юм гарахгүй юм байна гэдэг дүгнэлт маань лавширсан" хэмээн санаагаа бататгасан билээ.
Тэгвэл Нийслэлийн иргэдтэй хийж буй цуврал уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын гаргасан УИХ-ыг тараах саналыг цөөнгүй иргэд дэмжиж буйгаа илэрхийлж байна.
Тухайлбал: Чингэлтэй дүүргийн иргэн, малчин Чулуундорж: "Хамгийн гол зүйл бол ард түмнээ ажилтай байлгах юм. 26 жил хоёр намын хооронд холхисоор өнөөдөр бид туйлдаж байна. Ардаа тараахгүй гэж дарга тавьдаг, адуугаа тараахгүйн тулд азарга тавьдаг. Тэгвэл ард түмний маань жинхэнэ дарга Х.Баттулга. Таныг 2021 он хүртэл Ерөнхийлөгчөөр байлгаж, дэмжих хүсэлтэй байна.",
Чингэлтэй дүүргийн 19-р хорооны иргэн Б.Нямбаяр: "2016 оноос хойш УИХ, Засгийн газар залуус бидний төлөө юу ч хийсэнгүй. Бидний төлөө юу ч хийгээгүй юм чинь ахмадууд болон та нарын төлөө юу ч хийхгүй ээ. Тиймээс УИХ-ын гишүүдийн байх, байхгүйн асуудлыг бид шийдэж болдоггүй юм уу. Энэ УИХ-ыг тарааж болохгүй юу, гэдгийг Ерөнхийлөгчид хэлмээр байна",
Чингэлтэй дүүргийн 16-р хорооны иргэн Чулуунцэцэг: "Би өөрт тохиолдсон явдлаасаа хэлмээр байна. Миний 43 настай охин утаанаас болж уушиг, зүрх хоёр нь зогсож Чингэлтэй дүүргийн эмнэлэгт хүргэгдсэн. Ингээд эмнэлэгт очиход тэр мэдрэлийн тасагт утаанаас болж өвдсөн маш олон хүн очиж байна. Тиймээс утааны асуудалд их анхаарал хандуулж, УИХ-ыг татан буулгавал бид дэмжинэ. Ард түмэн цөхөрч байна. Татвар нэмэгдэж, шатахуун нэмэгдсэн байна.",
Сүхбаатар дүүргийн 19-р хорооны иргэн С.Цэвээнноров: "Ард түмэнтэйгээ улаан нүүр тулан уулзаж байгаад баярлалаа. Энэ 76 гэдэг чинь тооноос цаашгүй, ажил хийхгүй, улс орон улам доройтож байна. Ийм учраас ганц Ерөнхийлөгчийн засаглалтай болмоор байна. Үүнийг ард түмэн дэмжиж байгаа гэж бодож байна. 20, 30 жил хэдэн намыг хольж, солилоо. Одоо шатахууны үнэ өслөө гэж байна. Шатахууны үйлдвэр барина гэж аль дээр үед л ярьсан. Ямар ч ажил хийгдэхгүй байна.",
Сүхбаатар дүүргийн 14-р хорооны иргэн О.Батбаатар: "Бид дампуурсан байна. 0-18 насныхан сургуулийн насныхан байдаг. 18-50 насныхан ажилчид гэж болно. Гэвч, ажиллах насны залуус гадагш гарч хөдөлмөр эрхэлж байна. Гадаадад олон жил ажиллаж ирээд бие нь өвчин, энд үлдсэн үр хүүхэд, хөгшчүүл нь хүртэл өвчний үүр болж байна. Амьдрал иймэрхүү л байна. Тиймээс ид хөдөлмөрлөх насны хүмүүсийг бүгдийг нь ажилтай, орлоготой болгомоор байна. Татвар нэмж, тэтгэврийн насыг нэмж байна. Бидэнд иддэг 76 хэрэггүй, тэднийг огцруулъя, эсвэл ажил хийдэг болгомоор байна. Урд, хойд хөршүүд ямар гоё хөгжиж байна гээч. Гэтэл бид хөгжиж чадахгүй байна.",
Сүхбаатар дүүргийн 18-р хорооны иргэн Д.Баяр:"Төр, засгийн явуулж байгаа тогтоол шийдвэр байгаа онохгүй байна. Би сард 240 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Бага тэтгэврийг нэмэх талаар харж үзэх нь зүйтэй. Над шиг тэтгэврийн зээл авсаар байгаад амьдрах аргагүй болж байгаа хөгшид олон бий. Сүүлийн үед УИХ-ыг тараах тухай янз бүрийн яриа гарч л байна. Таныг Ерөнхийлөгч болоход бид саналаа хэд дахин өгч байж ялалт байгуулсан. Тэгэхээр тэр дийлддэггүй УИХ-ыг чинь бүх ард түмний саналаар дийлж болдоггүй юм уу. Яагаад УИХ-ынхан улс эх орон, ард түмний төлөө гаргаж байгаа саналыг дэмжиж болдоггүй юм.",
Сүхбаатар дүүргийн 7-р хорооны иргэн Ж.Саранчимэг: "Ард түмний онц их хурлыг яаралтай хуралдуулж, УИХ-ыг тараах хэрэгтэй. Шатахууны үнэ нэмэгдэж, долоон төрлийн татвар нэмэгдлээ. Удахгүй сар шинэ болох гэж байна. Ард түмний нуруу хугарахад бэлэн болоод ан цав гарчихсан байна. Таны ард иргэдийн дэмжлэг байгаа шүү." гэх мэтээр санаа бодлоо илэрхийлж буй ажээ.Юутай ч УИХ-ыг тараах нь зөв гэсэн уур амьсгал нийгэмд хүчтэй байгаа, УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн саналыг цөөнгүй иргэд дэмжиж буй гэдэг нь илт мэдрэгдэж эхэллээ.
Э.Мягмар
sonin.mn
45 · 2018/01/17
Хор найруулдаг нохой
45 · 2018/01/17
Баттулгыг огцруулья
Зочин · 2018/01/16
Дэмжиж бнаааа
Зочин · 2018/01/16
Дэмжиж бнаааа
Зочин · 2018/01/16
Дэмжиж бнаааа
Зочин · 2018/01/16
Дэмжиж бнаааа
Зочин · 2018/01/16
Дэмжиж бнаааа
Зочин · 2018/01/16
Ард тумэн миньдээ 8 жилийн боловсоролтой ериййлогчтэй бхуу сэтгэцгэе тэгэхуу0
Зочин · 2018/01/16
Ард тумэн миньдээ 8 жилийн боловсоролтой ериййлогчтэй бхуу сэтгэцгэе тэгэхуу0
зочин · 2018/01/16
Монгол Улсын Егүүтгэгч Х.Баттулга гуай ард түмний эмзэг сэтгэл дээр яасан их тоглоно вэ. Ард түмнээ иргэний дайнд л турхираад байна аа даа
Зочин · 2018/01/16
Хулгайч хулгайчаа үгүйсгэдэг гэж энэ дээ