Ганцхан зорчигчтой Японы төмөр замын чиглэл удахгүй хаагдана
2018/01/16
Японы Хоккайдо аралд оршдог Ширатаки тосгон руу 60 жилийн турш хүн тээвэрлэдэг байсан галт тэрэгний чиглэл удахгүй хаагдах гэж байна. Шалтгаан нь одоо энэ чиглэлд зөвхөн ганц зорчигч өдөр бүр явдаг болжээ.
Ширатаки тосгоны чиглэлд 1955 онд анх төмөр зам тавигдаж тосгоны хүүхдүүдийг сургуульд нь хүргэдэг байсан гэнэ.
Харин сүүлд хотжилт, хүн амын хөгшрөлтөөс болоод хүүхдийн тоо цөөрч, одоо Ширатакид ердөө 36 хүн амьдардаг болжээ.
Цорын ганц зорчигч нь Кана Харада нэртэй охин бөгөөд тэр өдөр бүр 35 минут аялаж сургууль, гэрийнхээ хооронд зорчдог юм байна. Кана охин ирэх гуравдугаар сард сургуулиа төгсөх ба үүний дараа Ширатакигийн төмөр замын өртөө бүр мөсөн хаагдах аж.
Галт тэрэг сүүлийн гурван жилд зөвхөн Канад зориулан, түүний хичээлийн хуваарьт тааруулан үйлчилж байгаа юм. Кана охин уг өртөөг зөвхөн өөрт нь зориулж ажиллуулдагт баярладаг ч удахгүй хаагдах тухай бодохоор харамсдаг гэж ярьжээ
Bj bayar · 2018/01/18
Ard irgediinxee tuluu gej l ene dee. Gaixaltai yumaa. Getel manaid bol shal ondoo
Bj bayar · 2018/01/18
Ard irgediinxee tuluu gej l ene dee. Gaixaltai yumaa. Getel manaid bol shal ondoo
Зочин · 2018/01/17
goyo yum aa
ЗОЧИН · 2018/01/17
ГАЙХАМШИГ ГЭЖ Л ЭНЭ БАЙХ.ГАНЦ ХҮНИЙ ТӨЛӨӨ ЭРХ БАРИГЧИД НЬ ИНГЭЖ ХАНДДАГ БАЙХАД ИРГЭН ХҮН ЭРГЭЭД ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ЮУ ЭСИЙГ ХИЙХ БИЛЭЭ.ГАЙХАМШИГ...
Зочин · 2018/01/16
Ийм гоё хүнийхээ төлөө байх юмаа