Сайн байна уу. Би 30 хүрч яваа жирийн л нэгэн бүсгүй байна. Өрөөсөө олон ах хүнтэй суугаад хөөрхөн хүү охин 2-той болоод 10-аад жил хамт амьдарч байна.

Би саяхан нөхрийгөө гадагшаа 3 сар явсан хойгуур өөрөөсөө дүү залуутай танилцаад явалддаг болчихсон байсан юм.

Хамгийн гол нь манай нөхөр мэдээгүй байхад тэр залуугийн найз бүсгүй гэх хүүхэн манай нөхөрлүү бид 2-ын ФБ чаталсан чатыг явуулснаар хэрэг мандаад байж байна.

Нөхөр маань намайг уучилсан, гэхдээ надаас яагаад танилцсан миний юу болохгүй болоод намайг араар тавьсанаа хэл гээд байгаа. Би хэлэхгүй гүрийгээд байгаа хэлэх үү яах вэ та бүхэнд ийм зүйл тохиолдож байсан бол зөвлөөч хэлсэн нь дээр үү? Сексийн тал дээр бол нөхөр бид 2 таардаг. Гэхдээ манай нөхөр их хурдан тавьчихдаг. Бас нас нь явж байгаа болохоор 7 хоногт их цөөн хийдэг.

Би тэр залуугаас сайхан таашаал авдаг байсан. Манай нөхөр анх мэдээд салая гэж хүртэл хэлж байгаад амьдралаа авч үлдэхээр намайг уучилсан. Би нөхрөө бодоод ингээд амьдраад байх уу эсвэл өөрийн сексийн таашаалаа бодоод цаашид салах уу? Хүүхдүүдээ бодвол би салмааргүй байна, бас нөхөртөө ч бас хайртай.

cekc.mn